СУРГАЛТ: “ИРГЭНИЙ НИЙГЭМ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ: ХАМТЫН АЖИЛЛАГАА, КОНТЕНТ БҮТЭЭЖ ТҮГЭЭХ НЬ”

СУРГАЛТ: “ИРГЭНИЙ НИЙГЭМ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ: ХАМТЫН АЖИЛЛАГАА, КОНТЕНТ БҮТЭЭЖ ТҮГЭЭХ НЬ”

 

Олон нийттэй харилцах, байгууллагынхаа үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээллийг түгээх нь иргэний нийгмийн байгууллага бүрийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг байдаг. Энэ удаагийн сургалт иргэний нийгмийн байгууллагын харилцаа, холбооны мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх дараах сэдвүүдийг хамарч байна. Үүнд:

- Хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах, арга туршлага;

- Худал мэдээллийг нягтлан шалгах ба эрсдэл, хямралын үеийн мэдээлэл харилцаа;

- Олон нийтэд зориулсан мэдээллийг хэвлэл мэдээллээр түгээх.

Сургалтаар бодит хэрэг болохуйц мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийг зорьж байна. Тухайлбал, иргэний байгууллагууд хэвлэл мэдээлэл буюу сэтгүүлчидтэй хэрхэн хамтран ажиллах, мөн хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхдөө камерын өмнө ярих ур чадварт суралцахаас гадна олон нийтийн сүлжээ буюу сошиал орчинд мэдээллээ хэрхэн түгээх, сошиал сувгийн пэйж хуудсаа хөтлөх, нөлөөллийн ажлынхаа мэдээллийг түүх өгүүлэх замаар хэрхэн олон нийтэд түгээх гэх мэт сэдвээр мэдлэгээ дээшлүүлж байна.

Нэг удаагийн сургалт гурван өдөр үргэлжлэх ба нийт таван удаагийн сургалтад 50 орчим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон 10 сэтгүүлчид хамрагдаж байна. Сургалт 2024 оны 11-р сарын 13-наас 12-р сарын 8-ны хооронд үргэлжилнэ.

Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле Академийн хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд сургалтыг хийж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.