“Өөрчлөлтийн дуу хоолой” иргэний нийгмийн форум болж өнгөрлөө

“Өөрчлөлтийн дуу хоолой” иргэний нийгмийн форум болж өнгөрлөө

Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан төрийн, хэвлэл мэдээллийн, иргэний нийгмийн 70 гаруй төлөөлөгч цуглалаа. Форумыг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните болон Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир үг хэллээ. Мөн

✨Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан Үндэсний сүлжээний Тэргүүн Док.Ц.Бүжидмаа “Тогтвортой ирээдүйн төлөөх хариуцлагатай иргэний нийгэм”,

✨Дорнод аймгийн Иргэний нийгмийн зөвлөлийн Ерөнхий зохицуулагч Д.Бүжин “Орон нутаг дахь Иргэний байгууллагуудын өсөн нэмэгдэж буй чадавхи, манлайлал”,

✨Энх тайвныг цогцлоох хүрээлэнгийн захирал Б.Болорсайхан “Монгол Улс дахь Иргэний нийгмийн хууль эрх зүйн орчин, сорилт бэрхшээл”,

✨Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сайн Үндэсний сүлжээний зөвлөх, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн дэд профессор Доктор Я.Төгөлдөр “Хөгжлийн төлөөх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга” хариуцлагын зарчмуудыг танилцуулж хэлэлцүүллээ.

Оролцогчид хэлэлцүүлгийн үеэр хариуцлагын зарчмуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал бодлоо солилцсон. 18 иргэний нийгмийн байгууллага энэхүү санаачилгын баримт бичгээ цаашид хамтран хэлэлцэж, засан сайжруулж, хөгжүүлэн баталгаажуулж, түгээн дэлгэрүүлэхэд түншлэн ажиллахаа илэрхийллээ.

‘Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь’ төслийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле Академи хамтран хэрэгжүүлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.