ОНЛАЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЭВСЛИЙН V БАГА ХУРАЛД ЗОРИУЛСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” буюу 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Нээлттэй нийгэм форумд ЮНЕСКО, Глоб Интернэйшнл төв болон Бээжин дэх Австрийн элчин сайдын яамнаас зохион байгуулсан Онлайн эрх чөлөө эвслийн V бага хуралд зориулсан дугуй ширээний ярилцлага болсон бөгөөд уг хэлэлцүүлэгт ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирлын орлогч Гетачю Энгида, ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Дуня Миятович, Австри улсаас Женев дэх НҮБ болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин Томас Хайноци, УИХ-н гишүүн Л.Болд, М.Батчимэг болон монголын хэвлэл мэдээллийн салбар, төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм. Уг хэлэлцүүлэг сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудалд чиглэгдсэн байсан бөгөөд ХМЗ-ийн Сонин сэтгүүл сайтын ёс зүйн хорооны гишүүн Д.Нарантуяа “Цензурь ба цагдан хяналт” гэсэн илтгэл тавилаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.