Ээлжит редакторуудын уулзалт “Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв үү?” сэдвээр боллоо

Ээлжит редакторуудын уулзалт “Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв үү?” сэдвээр боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс салбарын эвсэл, холбоодтой хамтран цаг үеийн асуудлуудтай холбогдуулан редакторуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг “Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв үү?” сэдвийн хүрээнд редакторуудаас гадна сэтгүүлч, хуульчдын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. 

 

Есдүгээр сарын 27-ны өдөр болсон энэхүү уулзалтын үеэр хуульч, судлаач Л.Галбаатар “Эрүүгийн хуульд нэмж оруулах 13.15 дугаар зүйлийн төсөл “Доромжлох” ба үндэсний эрх зүйн зохицуулалтын онцлог, анхаарах зүйл” сэдвээр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Мэдээллийн төвийн дарга, доктор Б.Болормаа “Хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлага, үндэслэл болон Доромжлох үйлдэл” сэдвээр илтгэл танилцуулж оролцогчидтой санал солилцов.

 

Уулзалтын төгсгөлд оролцогчид хэвлэл мэдээллийн салбарынхан “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д тусгасан “доромжлох” заалтад соргогоор хандаж, олон нийтийг мэдээллээр хангах, уг хуулийн төсөл батлагдсанаар олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ямар халтайг таниулах тал дээр хамтран ажиллаж, дуу хоолойгоо хүргэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Түүнчлэн энэ удаагийн редакторуудын уулзалтаас бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хандсан саналыг хүргүүлэхээр боллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.