Ёс зүйн хороо редакцуудад мэдээллийн тэнцвэрт байдлаа хангаж сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг санууллаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2024 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 21-ний өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн таван редакцад холбогдох гомдлыг хэлэлцлээ.
Гар утасны компани редакцыг авлигад буруутгав
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2024 оны нэгдүгээр улирлын хурал дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болж, хоёр гомдол хэлэлцлээ.
Zarig.mn сайттай холбоотой гомдлыг хэлэлцэхийг хойшлуулав
Zarig.mn сайттай холбоотой гомдлыг хэлэлцэхийг хойшлуулав
Редакц мэдээллээ нягтлах, баримтаар баталгаажуулах ажлаа дутуу хийсэн, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангаагүй гэж үзлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 29-ний өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар нэг гомдол хэлэлцэн, шийдвэрлэлээ.
АРВАН РЕДАКЦЫГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2022 оны хоёрдугаар улирлын хурал зургадугаар сарын 21-ний өдөр болж гурван гомдол гаргагчаас ирүүлсэн хорин зургаан редакцад хамаарах гомдлыг хэлэлцлээ.
NEGUUN.MN САЙТ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГААГҮЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2022 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 24-ний өдөр болж neguun.mn, zarig.mn хоёр сайтын редакцад хамаарах гурван гомдлыг хэлэлцлээ.
Ergelt.mn, isee.mn, tsahiur.mn сайтууд ёс зүйгээ баримталжээ
Хороо хэлэлцээд редакцуудыг ёс зүйн алдаа гаргаагүй хэмээн шийдвэрлэлээ.
Eagle.mn болон eguur.mn ёс зүйн зөрчил гаргаагүй
​​​​​​​Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2021 оны III улирлын ээлжит хурал аравдугаар сарын 8-ны өдөр болж дөрвөн редакцад холбогдох ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх гомдлыг хэлэлцлээ.
10 гаруй редакцад хаягласан ёс зүйн зөрчлийн гомдлыг хэлэлцлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2021 оны хоёрдугаар улирлын ээлжит хурал 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр болж, 10 гаруй редакцад холбогдох ёс зүйн гомдлыг хэлэлцлээ.
Өөрийгөө шатаасан иргэний талаарх мэдээлэл олон гомдол дагуулав
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2021 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 25-ны өдөр болж 12 сайтад хаягласан гомдлыг хэлэлцэн 11 сайтын мэдээлэлд дүгнэлт гаргалаа. Харин нэг сайтад холбогдох мэдээлэл нь хуулийн байгууллагаар гомдол хэлэлцэх шатанд яваа учраас энэ удаад хэлэлцэхийг хойшлууллаа.
News.mn, Tsakhiur.mn, Zarig.mn сайтууд ёс зүйн зөрчил гаргаагүй
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайт /ССС/-ын Ес зүйн хорооны 2020 оны IV улирлын ээлжит хурал арванхоёрдугаар сарын 10-ны өдөр онлайнаар хуралдлаа. Хурлаар мэдээллийн дөрвөн сайтын редакцад хамаарах гомдлыг хэлэлцэн, гурван сайтын редакц ёс зүйн зөрчил гаргаагүй, харин нэг нь зөрчил гаргасан хэмээн шийдвэрлэлээ.
Paparazzi.mn сайт мэргэжлийн бус байлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2020 гуравдугаар улирлын ээлжит хурал есдүгээр сарын 10-ны өдөр болж, гурван гомдлыг шийдвэрлэлээ.
URUG.MN БОЛОН ZARIG.MN САЙТУУД ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн /ССС/ Ёс зүйн хорооны 2020 оны эхний улирлын хурал дөрөвдүгээр сарын 9-ний өдөр боллоо. Коронавирусийн халдвараас сэргийлэн тогтоосон хөл хорионы дэглэмээс шалтгаалан хурлыг онлайнаар зохион байгууллаа.
“МОБИКОМ” КОРПОРАЦИЙН ГОМДЛЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭВ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн Сонин, сэтгүүл,сайт /ССС/-ын Ёс зүйн хороо 2019 оны арванхоёрдугаар сарын 5-нд хуралдаж цахим мэдээллийн зургаан редакцид хаягласан гурван байгууллагын гомдлыг хэлэлцлээ. Энэ хурал нь 2019 оны IV улирлын ээлжит хурал юм. ХМЗ нь Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо, Радио, телевизийн Ёс зүйн хороо гэсэн хоёр хороотой бөгөөд улиралд нэг удаа хуралдан сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь Сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдлыг хэлэлцдэг.
РЕДАКЦИУД МОБИКОМ КОРПОРАЦИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭХДЭЭ ЁС ЗҮЙГ БАРИМТАЛСАНГҮЙ
Мобиком корпорацийн байрны түрээстэй холбоотой мэдээллүүд 2019 оны тавдугаар сарын 22-27-ны өдрийн хооронд олон нийтэд түгээгдсэн байна. Гол агуулга нь Мобиком корпорац түрээсийн төлбөрөө төлөөгүй, түрээсээ зуучлагч компаниар дамжуулан төлж байсан нь зориуд хэн нэгэнд давуу тал олгосон байж болзошгүй гэж үзэн тус корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ гэсэн байжээ. Харин энэ мэдээллүүд бодит байдалд нийцэхгүй байна гэж Мобиком корпорац үзээд тус корпорацийн тухай мэдээлэл бэлтгэн цацсан хэвлэлийн редакциуд Ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 1.8, 4.2 гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн гомдлыг нийт 16 редакцийн эсрэг ирүүлжээ.
ХОХИРОГЧИД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ САЙТУУД БАРИМТАЛСАНГҮЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2019 оны хоёрдугаар улирлын ээлжит хурлаар эдгээр заалтад хамаарах гомдлуудыг хэлэлцлээ. Хурал 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр болсон юм.
СОНИН, СЭТГҮҮЛ, САЙТЫН ЁС ЗҮЙН ХОРОО -"ӨДРИЙН СОНИН"-ТОЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ШИЙДЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын /ССС/ Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр болж, таван гомдол хэлэлцлээ. Үүний хоёр нь нэг өдөр тутмын сонины редакцийн нийтлэлтэй холбоотой байсан бол үлдсэн гурав нь 10 гаруй сайтын нийтлэлтэй холбоотой байлаа.
МЭДЭЭНД ҮЗЭЛ БОДОЛ ОРУУЛСАН НЬ ЁС ЗҮЙН АЛДАА БОЛЖЭЭ
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороо 24 news.mn сайтад хаягласан гомдлыг нягтлан хэлэлцээд тус нийтлэл нь сэтгүүлзүйн мэргэжлийн шаардлагыг хангаагүй, бодит эх сурвалжгүй, мэдээллийг нягтлан шалгаж, эх сурвалжаар баталгаажуулаагүй, мэдээнд үзэл бодлоо оруулсан байна гэж дүгнэлээ.
АРВАН ХОЁР САЙТ УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ
Moнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болж, 5 иргэн, 2 байгууллагаас 27 мэдээллийн сайт, 1 сонины нийт 20 нийтлэлд хаяглан 8 хэвлэл мэдээллийн байгууллага, 19 нийтлэлд хаягласан 3 иргэний гомдлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ.