Мэргэшсэн чиглэл

БАЯРМАГНАЙН ЮМЖИРМАА

Б.Юмжирмаа нь 2012 онд МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийг Экологич, байгаль хамгааллын биологич мэргэжлээр төгссөн. 2017 онд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны сургуулийг биологич мэргэжлээр, шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр одоо МУИС-ийн улс төрийн судлалын тэнхимд доктрантаар суралцаж байна. Б.Юмжирмаа нь байгаль орчин, аялал жуулчлалын салбартаа 10 гаруй жил ажилласан бол сүүлийн 4 жил орчим ХАА-н салбар тэр дундаа ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай.

Тэрээр одоо Булган аймагт хэрэгжиж буй “Шинэ Хөдөө Булган Төсөл“-ийн зохицуулагчаар 4 гаруй жил орон нутагтаа ажиллаж байгаа бөгөөд мөн “Шинэ Хөдөө Булган Бизнес Инкубатор төв”-ийн үүсгэн байгуулж захирлаар, Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Булган аймгийн салбар холбооны даргаар, Социал Демократ Академийн бүсийн сургагч багшаар, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн орон нутгийн сургагч багшаар, Булган аймгийн Политехникийн коллежийн удирдах зөвлөлийн гишүүнээр, УИХ-ын гишүүний орон нутаг, хөгжлийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилладаг.

Тэрээр Булган аймгийнхаа сумдад “Хувь хүний хөгжлийн мини ном”-ын сангийн төслийг амжилттай хэрэгжүүлж, мөн “Англи хэлтэй Булган” хөтөлбөр төслийн ажлыг эхлүүлэх зэргээр хот, хөдөөгийн боловсролын гарааны тэгш бус байдлыг багасгахад, орон нутгийн иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийхэд түлхүү анхаарахын чацуу Б.Юмжирмаа нь цаашид өөрийн үүсгэн байгуулсан “Шинэ Хөдөө Булган Бизнес Инкубатор төв’, “Сэтгэшгүй Болор Эх Сан”, “Зөв Монгол Ирээдүй” ТББ-уудын зорилгын хүрээнд хот, хөдөөгийн боловсролын ялгааг багасгах болон орон нутагт ажлын байрыг олноор бий болгох, орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт, хөдөлгөөнийг багасгахад тогтолцооны өөрчлөлтөд чиглэсэн хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг оролцогч талуудын оролцоотой хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Б. Юмжирмаа нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Кандидат улс төрийн реалити нэвтрүүлгийн финалд үлдэж, үндэсний шилдэг 8 оролцогчийн нэгээр шалгасан бол Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн төлөөлөл болон УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намын жагсаалтын #34-т жагсаж, нэр дэвшсэн.

Мөн саяхан МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы хүрээнд гарсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг улс орондоо хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж онцлогдон “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нэг оролцогчоор шалгарсан бол саяхан болж өнгөрсөн орон нутгийн 9 дэх удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшиж Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод байна.

 

 

Ажилласан туршлага

Байгаль орчин, аялал жуулчлал, ХАА

Хэвлэлд ярилцлага мэдээлэл өгөх сэдэв

Ажлын байр, төсөл хөтөлбөр, байгаль орчин, аялал жуулчлал

Өмнө хэвлэлд өгсөн ярилцлага мэдээллийн линк

Байхгүй