Бидний тухай

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, амжилттай хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны эхээр байгуулсан хэвлэмэл, цахим, радио, телевизийн хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм.

Бид олон нийтийн сонирхолд үйлчилснээр хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг мэргэжлийн сэтүүлзүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөд нь тусалдаг. Ингэхдээ бид Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй Монгол Улсын иргэний гомдлыг үнэ төлбөргүй бөгөөд шударгаар хэлэлцэж шийдвэр гаргадаг. Түүнчлэн бид ёс зүйн зарчимд тусгасан хэм хэмжээнүүдийг хэмжиж мониторинг хийх замаар сэтгүүл зүйн дээд түвшний жишгийг дэмжиж ажилладаг юм.        

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

 

Удирдах зөвлөл. Төлөөлж буй салбар, сонгогдох үеийн ажил эрхлэлтээр

Салбар Ажил олгогч/эзэд (8) Сэтгүүлч (4)

Олон нийт/Санаачлагчид (3) 

Радио, телевиз (3) А.Баярбат (Медиа групп ХХК-ийн гүйцэтгэх захирал)    
Ц.Оюунтунгалаг (Монголын Хүйн радиогийн холбооны захирал)    
  Г.Тэгшжаргал (С1 телевизийн Программын алба)  
Сонин, сэтгүүл (3)   Д.Оюун-Эрдэнэ (2015 онд Өнөөдөр сониноос)  
И.Отгонжаргал (Шинэ өсөлт сэтгүүлийн эрхлэн гаргагч)    
Д.Отгонбаяр (Зууны мэдээ сонины эрхлэгч)    
Сайт (3) Л.Оюунтунгалаг (МоСХ-ны Ерөнхийлөгч)    
Л.Цэрэнжаргал (МҮСХНХ-ийн УЗ-ийн гишүүн)    
  Г.Улсболд (Time.mn сайт)  
Орон нутаг (3) С.Шаравдорж (ОНХМХ-ны тэргүүн)    
Ж.Энхбаатар (Төв телевиз)    
  Б.Мөнгөнтуяа (Орхон аймгийн ETV телевиз)  
Олон нийт / санаачилгын бүлэг (3)     У.Тамир (Мэдээлэл холбооны чадавхийн хөгжлийн форум ТББ-ны тэргүүн)
    Л.Ариунаа (ХУИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор)
     

 

 

Радио, телевизийн ёс зүйн хороо. Төлөөлж буй салбар, сонгогдох үеийн ажил эрхлэлтээр

Салбар Ажил олгогч/эзэд (5) Сэтгүүлч (7)

Олон нийт/Санаачлагчид (3) 

Радио, телевиз (6)   Д.Оюунчимэг (2018 онд МҮОНРТ-ээс)  
  Ж.Хулан (2018 онд NTV-ийн редактор)  
  Б.Ундрахжаргалант (NTV телевиз)  
  Г.Батзаяа (МҮОНРТ)  
Б.Баяртулга (ТВ9 телевизийн гүйцэтгэх захирал)    
Ц.Ариунаа (Шинэ долгион ФМ 107.5 радиогийн захирал)    
Сайт (1)   У.Болортуяа (Urug.mn сайт)  
Сонин, сэтгүүл (1) Ш.Сүхбаатар (2015 онд Өдрийн сониноос)    
Орон нутаг (4) Д.Батчимэг (Налайхын амьдрал сонин)    
Ч.Баярсайхан (ОНТВХ-ны тэргүүн)    
  Д.Туул (Сэлэнгэ аймаг, Миний Монгол ТВ)  
  Т.Атарбаяр (Орхон аймгийн NBHD телевиз)  
Олон нийт / санаачилгын бүлэг (3)     Ц.Чимэддондог (MCIR төвийн сэтгүүл зүйн багш)
     
    Д.Идэржаргал (МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш)

 

 

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо. Төлөөлж буй салбар, сонгогдох үеийн ажил эрхлэлтээр

Салбар Ажил олгогч/эзэд (5) Сэтгүүлч (7)

Олон нийт/Санаачлагчид (3) 

Сонин, сэтгүүл (5)   Э.Энэрэл (Өдрийн сонин)  
  Х.Болормаа (Өдрийн сайт)  
  Б.Нямсүрэн (Зууны мэдээ сонин)  
Д.Оюунтуяа (Өдрийн сонин)    
  Г.Даваадорж (Business.mn сэтгүүл)  
Сайт (5)   О.Ариунбилэг (Mpress.mn сайт)  
Ц.Эрдэнэцэцэг (Тoimnews.mn)    
Б.Пүрэв (Mining.mn сайт)    
Ц.Цэрэндолгор (Peak.mn сайт)    
  Р.Адъяасүрэн (Gogo.mn сайт)  
Орон нутаг (2)   О.Амарзаяа (Архангайн амьдрал сонин)  
Б.Туяа (Дорнод медиа группын захирал)    
Олон нийт / санаачилгын бүлэг (3)      
    С.Амартүвшин (МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч)
    Н.Батзориг (Мэргэжлийн социологичдын холбооны тэргүүн)

 

БИДНИЙ ЗОРИЛГО

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих

Нийгэмд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагыг бий болгох

Сэтгүүл зүйн салбарт ёс зүй болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх

Сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах

МАНАЙ БҮТЭЦ

ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон эвсэл холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрддэг.   

  • Удирдах Зөвлөл (15 гишүүнтэй). ХМЗ-ийн бодлогоор хангах буюу ёс зүйн хороодын үйл ажиллагааны тайланг сонсож, хяналт тавих үүрэгтэй.
  • Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо (15 гишүүнтэй). Хэвлэмэл болон цахим мэдээллийн хэрэгслийн ёс зүйн асуудлыг хариуцан ажилладаг.  
  • Радио телевизийн ёс зүйн хороо (15 гишүүнтэй). Өргөн нэвтрүүлгийн мэдээллийн хэрэгслийн ёс зүйн асуудлыг хариуцан ажилладаг. 

Ёс зүйн хороод нь ХМЗ-д гомдол гаргах үйл явцын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаарх гомдлыг нөхөрсөгөөр хэлэлцэж шийдвэр гаргадаг.

ХМЗ-ийн Ажлын алба нь Гүйцэтгэх захирал, Хуулийн зөвлөх, Санхүүч болон Мэргэжилтэн гэсэн цомхон бөгөөд тогтвортой багтай. Ажлын алба нь тус Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, Гомдол гаргах үйл явцад захиргааны дэмжлэг үзүүлэн ажиллаж, Удирдах Зөвлөлд ажлаа тайлагнадаг.  

Хариуцлагатай, олон нийтэд нээлттэй байгууллагын хувьд бид жилийнхээ санхүү бүртгэлд аудит хийлгэж, вэб сайтдаа нийтэлдэг.