"Бидний” подкастын 2 дугаарыг хүлээн авна уу.
Дугаарын зочноор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.Ариун оролцож “Залуу сэтгүүлчдийн ажиллах арга барил, чиг хандлага, технологид суурилсан бэрхшээл ба боломжууд, мэргэжлийн ёс зүйн асуудлууд”-ын талаар ярилцлаа.
Боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж, олон арван сэтгүүлчдийг бэлтгэн гаргасан тэрээр Экологийн сэтгүүл зүй, Сонгуулийг мэдээлэх нь, Телевизийн халз мэтгэлцээн, Сэтгүүл зүйн агуулга дахь хүний эрхийн асуудлууд зэрэг сэдвээр голлон судалгаа хийж 10 гаруй сурах бичиг, ном товхимол хэвлүүлж, 40 гаруй илтгэл, өгүүлэл гаргажээ.