Бидний подкаст: Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага Ёс зүйг хамтдаа амлая!

Бидний подкаст: Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага Ёс зүйг хамтдаа амлая!

Улсын Их Хурлын сонгууль маргааш болно. Энэ түүхэн өдөр сэтгүүлчид, редакцууд мэргэжлийн зарчмаа мөрдөж, сонгогчдод тэнцвэртэй, ёс зүйтэй мэдээлэл хүргэх үүргээ чанд баримталж ажиллахыг уриалж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд уншигч, үзэгч, сонсогчдынхоо итгэлийг дааж, хариуцлагатай ажиллах нь сэтгүүл зүйн нэр хүндийн баталгаа.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хэвлэл мэдээллийнхэн бид "Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага" сэдвээр ярилцаж, сэтгүүл зүйн бүтээлдээ ёс зүйн зарчмаа ямагт мөрдөж ажиллахаа амласан билээ.

Энэ талаар юу ярилцсанаа эргэн санацгаая!

Энэ удаагийн подкастад Архангай медиа группыг үүсгэн байгуулагч О.Амарзаяа, Unnu.news-ийн Контент бүтээгч Н.Энхтэнгэр, Mining.mn сайтын Ерөнхий редактор Б.Пүрэв, GoGo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн, Ub.life сайтын Эрхлэгч О.Анхзаяа, "Зууны мэдээ" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал  нар оролцлоо.

Зочин хөтлөгчөөр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн менежер А.Амартүвшин ажиллалаа. Подкастын энд дарж сонсоорой. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.