ТВ9 ТЕЛЕВИЗ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ БАЙЖЭЭ

ТВ9 ТЕЛЕВИЗ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ БАЙЖЭЭ

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хороо 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа ТВ9 телевизийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Монгол коммент” нэвтрүүлэгт хаяглан иргэн С.Амарсайханаас ирүүлсэн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэхүү нэвтрүүлгээр МАН-ын дотоод зөрчилдөөний талаар өгүүлэхдээ нэгэн сайтад нийтлэгдсэн мэдээг эх сурвалж болгон дурьдаж, ингэхдээ мэдээллийн үнэн бодит, тэнцвэртэй байдлыг нягтлан шалгаагүй, өөрийнх нь нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон гэж гомдол гаргагч үзсэн байна.

Радио, телевизийн ёс зүйн хороо нь уг гомдлыг нягтлан хэлэлцээд “Монгол коммент” нэвтрүүлэг нь сэтгүүл зүйн “тойм” төрөлд хамааруулж болох цахим хэвлэлийн тойм шинжтэй нэвтрүүлэг бөгөөд гомдол хаяглагдсан тухайн нэвтрүүлгээр тус телевизийн тоймчид нь эх сурвалжийг тодорхой дурьдаж, шууд ишлэлээр авч үзсэн, гомдол гаргагчийн талаар гүтгэсэн, доромжилсон агуулгатай үг хэллэг хэрэглээгүй байх учир мэргэжлийн алдаа гаргаагүй байна гэж дүгнэлээ.

Энэхүү дүгнэлтийг үндэслэн ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Улмаар Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн “Гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын 6.2.1-д зааснаар ТВ9 телевизийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчөөгүй болохыг гомдол гаргагчдад мэдэгдэж, мөн журмын 6.4-д зааснаар энэ тухай олон нийтэд мэдээлэх шийдвэр гаргалаа.

         

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.