Иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлага, ил тод байдал, мэдээлэл харилцааны нөхцөл байдлыг тодорхойлох нь судалгааны дүнг танилцуулав

Иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлага, ил тод байдал,  мэдээлэл харилцааны нөхцөл байдлыг тодорхойлох нь судалгааны дүнг танилцуулав

Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Дойче Велле Академийн хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд 2024.09.19-ний өдөр цахим уулзалтыг зохион байгуулав.

Тус уулзалтаар Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ИНБ-уудын эгэх хариуцлага, ил тод байдал, мэдээлэл харилцааны нөхцөл байдлын талаарх судалгааны дүнг Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Хяналт - Үнэлгээ шинжилгээний менежер Б.Болормаа танилцуулсан ба ИНБ-уудын ихэнх нь зөвхөн зорилтот бүлэгтээ хандан үйл ажиллагааны тухай сүүлийн үеийн мэдээллийг хүргэх, зорилтот бүлгийг мэдлэгжүүлэх, чадавхжуулах хүрээнд мэдээ мэдээллийг түгээх төдийхнөөр мэдээлэл харилцааны сувгуудыг ашиглаж буй талаар өнөөгийн байдлыг дурдсан байна. Цаашид зорилтот бүлэг төдийгүй иргэд олон нийт, бусад ИНБ болон төрийн байгууллагатай харилцаж, ойлголцолд хүрэхэд ИНБ-уудын хэвлэл мэдээллийн боловсрол, тухайн нөхцөлд тохирох сувгийг хэрэглэх, хэвлэлийн мэдээ бичих,  хэвлэлийн бага хуралд бэлтгэх зэрэг ур чадварыг нэмэгдүүлэхийн сацуугаар “Шүүмжлэлийн үеийн мэдээлэл харилцаа”, “Онцгой нөхцөлийн үеийн мэдээлэл харилцаа”, “Онлайн бус биет мэдээлэл харилцааг” чадавхжуулах сургалтад хамруулан, ИНБ-ын чиг үүрэг, үйл ажиллагааны явцтай уялдуулан, тухайн нөхцөлд тохирох сувгийг хэрэглэх, ашиглах тухай дотоод журамд тусгасан байх шаардлагатай талаар онцолсон юм.

Мөн уулзалтын үеэр 10 сараас эхлэн хэрэгжих 5 удаагийн нийт 100 гаруй ИНБ-ын төлөөллийг хамарсан хэвлэл мэдээллийн чадавхжуулах сургалтын талаар мэдээлэн цаашид хэрэгжүүлэх Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах “ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭНИЙ НИЙГЭМ” Чанарын удирдамжид санал хүлээн авах тухай тэмдэглэлээ.

Уулзалтад 20 орчим ИНБ-ын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцов. Ташрамд дурдахад, “Иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлага, ил тод байдал, мэдээлэл харилцааны нөхцөлийг тодорхойлох судалгаа”-ны дүнг www.mediacouncil.mn веб сайтад байршуулан түгээх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.