“Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагa” боловсруулах гэрээт зөвлөх сонгон шалгаруулах тухай

“Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагa” боловсруулах гэрээт зөвлөх сонгон шалгаруулах тухай

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын цахим орчинд мэдээлэл түгээхэд бусад оролцогч талуудын үнэт зүйлс, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг хэрэглэхгүйгээр нийгэм дэх асуудалд өөрсдийн дуу хоолойг даацтай хүргэхэд хэрэглэгдэхүүн болох “Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлага” боловсруулан танилцуулах 1-2 гэрээт зөвлөх сонгон шалгаруулна. 

Энэхүү гарын авлага нь ИНБ-ууд мэдээлэл харилцааны сувгаар дамжуулан хүнлэг ёс, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлооход хувь нэмэр оруулах чадамжийг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Тус сэдэв, үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр өргөдөл гаргахыг урьж байна:

  • ИНБ-ын цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нөхцөл байдлын тандалт үнэлгээ хийх;
  • Цахим орчинд хууль бус үйлдэл, хүний эрхийг хамгаалах чиглэлийн олон улсын стандарт жишгийг (Жишээлбэл: Global Network Initative) судлах;
  • ИНБ-уудад зориулсан “Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлага”-ыг А4-ийн 30-40 нүүрт багтаан агуулга болон хэл найруулгын хувьд бүрэн боловсруулах, зөвлөмжид тулгуурлан засан сайжруулж хүлээлгэн өгөх;
  • Иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулсан санал авах хоёр удаагийн уулзалтад оролцож гарын авлагыг танилцуулж саналыг тусгах;

Сонирхсон оролцогчид өргөдлөө PDF файлаар нэгтгэн 2025 оны 4-р сарын 27-ны дотор bolormaa@mediacouncil.mn хаяг руу илгээнэ үү. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах файлаас үзнэ үү. - //resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2025/04/17/wdgucxw3eyxk87ks/1.2.5 ToR_MN 1.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.