ХУУЛЬЧИД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МЭРГЭШИЖ БАЙНА

ХУУЛЬЧИД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МЭРГЭШИЖ БАЙНА

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Глоб интернешнл төв, Монголын хуульчдын холбоотой хамтран “Хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Сургалт “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн баталгаа”, “Цахим эрх, эрх чөлөө”, “Сэтгүүл зүйн үндсэн ойлголт”, “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, өөрийн зохицуулалт”, “Сэтгүүлчийн аюулгүй байдал” зэрэг сэдвүүдийг хамарсан. Мөн хуульч, судлаач Х.Тэмүүжин гүтгэлэг, доромжлолын эрх зүйн үзэл баримтлалыг жишээн дээр тулгуурлан тайлбарласан нь үр өгөөжтэй байв. Түүнчлэн суралцагчид харилцан бие биедээ хичээл зааж, туршлагаа хуваалцсан нь сонирхолтой байлаа. 

Сургалтын төгсгөлд оролцогчид цаашид үзсэн сэдвээ гүнзгийрүүлэн судлах болон хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлж, цуврал уулзалтуудыг хийхээр төлөвлөөд байна.

Тус сургалтыг 2018 оноос эхлэн зохион байгуулж буй бөгөөд хэвлэл мэдээллийн эрх зүй, салбарын онцлогийн талаар хуульчид, олон нийтэд түгээх 10 орчим мэргэшсэн сургагч багшийг бэлтгэхээр зорьж буй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.