ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Тавдугаар сарын 3-ны өдрийг тохиолдуулан МХМЗ-өөс цуврал арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Чөлөөт, олон талт, хараат бус, хариуцлагатай хэвлэлийн төлөө эрх зүйн орчинг сайжруулах, өөрийн зохицуулалтыг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийн соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг сэтгүүлчдэд, төрийн түшээдэд болон иргэдэд хандсан уриалгыг (http://www.news.mn/r/331751) гаргалаа.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, өөрийн зохицуулалтын талаархи мэдлэг, ойлголтыг  иргэдэд олгох зорилгоор МХМЗ нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх, ёс зүйтэй сэтгүүл зүйн үйлчилгээ авах эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгааг сурталчлан таниулах чиглэлээр хэвлэлд ярилцлага нийтлэх, радио шууд  нэвтрүүлгийг Улаанбаатар төдийгүй аймаг, орон нутагт зохион байгууллаа. Нэвтрүүлгийгhttps://soundcloud.com/business-radio-98-9/mergeshsen-setgl-zy-khevlel-medeelliyn-yos-zy-kheleltsleg дарж үзнэ үү.                                                 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг таниулсан телевизийн тусгай нэвтрүүлэг бэлтгэн ТВ3 телевизээр болон бусад олон нийтийн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр түгээв. Нэвтрүүлгийг https://www.youtube.com/watch?v=Rodao1fw9n4 дарж үзнэ үү.

Мэдээллийн Тэргүүлэгч Сайтуудын Холбоотой хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт” сургалтыг, “Хэвлэлийн эрх чөлөө” ТББ, “Балдорж сан” ТББ-уудтай хамтран "Цахим орчин дахь бидний араншин”сэдэвт сэтүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгуулж, интернет, технологийн өөрчлөлт хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа, сэтгүүлчид цахим орчинд хэрхэн мэргэжлийн түвшинд ажиллах, ёс зүйн зарчим, өөрийн зохицуулалт нь сэтгүүлчдийн ур чадвараа нэмэгдүүлж, мэргэжлийн сэтгүүлч гэдгээ цахим орчинд тодоор илэрхийлэх боломж болох тухай ярилцлаа. 

 

Сургалтанд редакцид ажиллаж байгаа сэтгүүлчид төдийгүй сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд нийт 60 орчим хүн оролцлоо. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.