Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академи(DWA)-тай хамтран Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хоёр дугаар үе шат нь иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, залуучууд зэрэг нийгмийн олон талт бусад бүлгүүдийг төрийн бодлогын хэлэлцүүлэгт татан оролцуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж буй юм.
Иймд бид Монгол дахь Иргэний нийгмийн байгууллагуудын эрх зүйн орчны талаарх судалгаа хийх урилгыг зарлаж буй ба тус судалгаанд бие даасан судлаачид эсвэл судлаачдын жижиг баг (ахлах судлаач, судалгааны туслахаас бүрдсэн) өргөдөл гаргах эрхтэй.
Тус сэдэв, үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн cудлаачдыг тухайлбал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр өргөдөл гаргахыг урьж байна:
Сонирхсон оролцогчид өргөдлийг PDF файлаар нэгтгэн 2025 оны 5-р сарын 1-ний дотор dw-akademie.mongolia@dw.com хаяг руу илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах файлаас үзнэ үү. - //resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2025/04/21/1zd2x4hzw9zon5jq/Call for Applications - FSTP for Research on CSO Regulation.pdf