Иргэний нийгмийн байгууллагынханд баримт нягтлан шалгах (fact-checking) мэдлэг, ур чадвар олгох сургалтын бүртгэл эхэллээ

Иргэний нийгмийн байгууллагынханд баримт нягтлан шалгах (fact-checking)  мэдлэг, ур чадвар олгох сургалтын бүртгэл эхэллээ

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, мэргэжлийн баримт шалгагчидтай үр дүнтэй хамтран ажиллах мэдлэг, ур чадвараар хангах зорилготой онлайн сургалтыг 5-р сарын 7-нд зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн сургалтыг туршлагатай сэтгүүлч, фактчекер Р.Адъяасүрэн, Р.Оюунцэцэг нар удирдан явуулна. Сургалтаар баримт нягтлан шалгах сонирхолтой арга хэрэгсэл, тохиолдол, жишээнд тулгуурлан хуурамч, худал мэдээллийг таних арга техник гэх мэт өөр олон хэрэгцээтэй, сонирхолтой мэдээллийг хүргэнэ. 

Сургалт болох өдөр: 2025 оны 5-р сарын 7 

Сургалтын хэлбэр: Онлайн 

Сургалтад бүртгүүлэх холбоос: https://forms.gle/Asguj4aPB6VhJ2Ay8 

(сургалтын бүртгэл 2025 оны 5-р сарын 5-нд хаагдана) 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.