img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛВАЛ УЛС ТӨРЧДӨД “ДӨРЛҮҮЛЭХГҮЙ”
Фридрих Эбертийн сан, “Дойче Велле” ака­деми, Хэвлэлийн хүрээ­лэн хамтран “Мон­голд Хэвлэл мэдээл­лийн зөвлөл байгуулах стратеги, арга зам” зөв­лөгөөнийг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээ өчигдөр Хэв­лэлийн хүрээлэнд нээлтээ хийсэн юм. Тус зөвлөлгөөнд оролцогчид манай улсад Хэвлэлийн консул буюу Хэвлэл мэдээллийн зөвлөл яагаад хэрэгтэйг болон байгуулах боломж, бэрхшээлийг хэлэлцэж, бусад орны туршлагаас суралцаж, номын дуу сонслоо.
img
ХАРИУЦЛАГАТАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД УРИАЛЖ БАЙНА
Хэсэг сэтгүүлч санал нэгдэн, Монголын Медиа консул клубийг /Media Council Mongolia/ байгуулан ажиллаж байгаа билээ. Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн алдааг шүүн хэлэлцэж, сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэх зорилгоор байгуулагдсан клубийн гишүүд долоо хоног бүр цуглан, мэргэжлийн алдаатай, ёс зүйг мөрдөөгүй жишээг хэлэлцэж байгаа юм. Байгуулагдаад гурван сар болж байгаа клубийн энэ долоо хоногийн хэлэлцүүлэгт анх удаа жирийн иргэн гомдол гаргалаа. Болсон үйл явдлыг товч өгүүлбэл, өнгөрсөн гуравдугаар сарын 24-25-нд Төрийн ордонд болсон Эдийн засгийн форумын үеэр гомдол гаргагч эмэгтэй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хажууд суун хэдэн үг сольж, нэрийн хуудсаа өгсөн байна. Гэтэл гуравдугаар сарын 31-ний өдөр www.nuuts.mn сайтад өөрийнх тухай мэдээ гарсан байгааг найзууд нь хэлж, энэ нь мэдээж сошиал сүлжээгээр тарсан байна. www.nuuts.mn сайтад гарсан мэдээг дор буулгалаа News.mn, Д.НАРАНТУЯА, МКМ Клубын гишүүн
img
Л.БОЛОРМАА: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СЭТГҮҮЛЧ БИЧИХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН БИЧИХ ЮМЛ.БОЛОРМАА: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СЭТГҮҮЛЧ БИЧИХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН БИЧИХ ЮМ
“Болороо эрхлэгч “Завгүй” гээд шинэ ном гаргасан байсан. Та нар уншсан уу? -Үгүй ээ амжаагүй л байна. -Аан тэгвэл заавал уншаарай. Хэвлэлийн “гал тогоо” яах аргагүй “үнэртэж” байна лээ шүү. Нэгэнт л энэ салбарт харьяалагдаж байгаа болохоор уншаад үзэхэд илүүдэхгүй. Санаа оноо ч их байсан”. Хэд хоногийн өмнө манай сонины Орлогч эрхлэгч болон сэтгүүлчдийн дунд ийм яриа өрнөсөн юм. Иймээс “Завгүй” гэх өвөрмөц нэртэй бас өнгө, хавтас нь барууны ч гэмээр шийдэлтэй номыг захиж авчруулан байж уншив. Эхний хуудаснаас нь эхлээд өдөр тутмын сонины “гал тогоо” өөрийн эрхгүй “харагдаж” байна. Нэг л танил бас сэтгэлд ойр буух.
img
АРДЫН АМАН ЗОХИОЛ МЭТ РЕДАКЦИЙН ЗӨВЛӨГӨӨ
Хэвлэл мэдээллийн салбарт өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хүн салбар дотроо ч, салбарын гадна ч олон болжээ. Нийгмийг хөгжил дэвшилд уриалан дуудаж, болж бүтэхгүйг дэлгэн шүүмжлэх учиртай сэтгүүлчид маань бусдын бурууг шүүн явсаар өөрсдийн гэр доторхи асуудлаа орхигдуулжээ. Загасчны морь усгүй гэдэг шиг. Энэ салбарт зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийг нэгдүгээрт, хууль эрх зүйн, хоёрдугаарт, өөрийн зохицуулалтын, гуравдугаарт, мэргэжлийн босгыг өндөрсгөх гэж томъёолж болохоор байна.
img
ХБНГУ-ЫН ХЭВЛЭЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУРШЛАГААС
Төр өөрт байгаа эрх мэдлээ байнга ашиглахыг эрмэлзэж байдаг. Иймд төр засагт хяналт тавьж байх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өөрсдийнхөө мэргэжлийн эрх ашгийг хамгаалж, сайн дурын үндсэн дээр хэвлэлийн эрх чөлөөгөө хангах үүднээс эвлэлдэн нэгдэж Хэвлэлийн зөвлөл байгуулдаг туршлага олон оронд бий.