Л.БОЛОРМАА: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СЭТГҮҮЛЧ БИЧИХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН БИЧИХ ЮМЛ.БОЛОРМАА: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СЭТГҮҮЛЧ БИЧИХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН БИЧИХ ЮМ

Л.БОЛОРМАА: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СЭТГҮҮЛЧ БИЧИХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН БИЧИХ ЮМЛ.БОЛОРМАА: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СЭТГҮҮЛЧ БИЧИХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН БИЧИХ ЮМ

“Болороо эрхлэгч “Завгүй” гээд шинэ ном гаргасан байсан. Та нар уншсан уу?

-Үгүй ээ амжаагүй л байна.

-Аан тэгвэл заавал уншаарай. Хэвлэлийн “гал тогоо” яах аргагүй “үнэртэж” байна лээ шүү. Нэгэнт л энэ салбарт харьяалагдаж байгаа болохоор уншаад үзэхэд илүүдэхгүй. Санаа оноо ч их байсан”.

Хэд хоногийн өмнө манай сонины Орлогч эрхлэгч болон сэтгүүлчдийн дунд ийм яриа өрнөсөн юм. Иймээс “Завгүй” гэх өвөрмөц нэртэй бас өнгө, хавтас нь барууны ч гэмээр шийдэлтэй номыг захиж авчруулан байж уншив. Эхний хуудаснаас нь эхлээд өдөр тутмын сонины “гал тогоо” өөрийн эрхгүй “харагдаж” байна. Нэг л танил бас сэтгэлд ойр буух.

Сэтгүүл зүйн шинэчлэл гэдэг маш том, тээр дээр байдаг асуудал биш. Шинэчлэл гэдгийг би өөрөө өөрийгөө шинэчлэхээс эхлэх ёстой гэж ойлгодог.

 

 

 

Өдөр тутмын сонин, шинэ сэтгүүл зүйн менежмент, цахим ертөнцийн тухай бас өөрөө өөрсдийгөө гадны хэвлэл мэдээллийнхэнтэй жигшиж харьцуулах боломж, уншигчид биднээс юу хүсч байдаг талаархи судалгаа гээд бид өдөр тутам нуур тулдаг атлаа огт мэддэггүй байсан тэр олон зүйлийг “Завгүй”-гээс тольдох боломжтой юм. Унших тусам “Энэ номыг бүтээхэд маш их цаг хугацаа зарцуулсан байх даа” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан. Харин өчигдөр номын зохиогчтой уулзаж, багахан хугацаанд ярилцах боломж тохиосон юм. Номынх нь тухай бас өнөөгийн сэтгүүл зүйн талаар “Mining Journal” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Лунтангийн Болормаатай ярилцсанаа хүргэж байна.

-Та номоо яагаад “Завгүй” гэж нэрлэсэн бэ. Их өвөрмөц бас содон нэр санагдсан?

-Биднийг дөнгөж сэтгүүлч болж байх үед сэтгүүл зүйн салбар тогтвортой өөрөөр хэлбэл, өдөр тутмын сонинууд зонхилсон байсан. Шар хэвлэлүүд хүртэл А-2 буюу өдөр тутмын сонины хэмжээгээр гарч байлаа. Ерөнхийдөө өдөр тутмын сонины сонгодог загвар хүчээ авч, тэр хэрээр зах зээл нь ч сайн байсан. Би номондоо сүүлийн арав хүрэхгүй жил буюу 2001 оноос эхлэн хөгжиж байгаа үйл явцыг бичсэн. Ерөнхийдөө бидний амьдарч буй энэ нийгэм сүүлийн арваад жил маш хурдацтай хөгжлөө шүү дээ. Түүнээс юу нь илүү хөгжсөн бэ гээд аваад үзвэл технологи түүнийг дагаад хэрэглэгч хөгжиж эхэлсэн байгаа юм.

Тодруулж хэлбэл, үзэгч, сонсогч, уншигчид хөгжөөд ирсэн гэсэн үг. Ингээд ирэхээр хэрэглэгчид маань A-2-ын хэмжээтэй сонин эргүүлээд суухаас илүүтэй цахим ертөнцөөс гээд янз бүрийн байдлаар мэдээлэл аваад эхэлсэн. Түүнийг дагаад нийгэм завгүй болж эхэлсэн Тэр завгүй хүмүүсийн нэг нь бид нар. Номоо яагаад “Завгүй” гэж нэрлэсэн бэ гэвэл энэ үг хүн болгоны амнаас гарах болсон. Хоёр найз уулзахаараа “За завгүй явж байна. Дараа завтай болохоороо уулзъя” гэдэг ч юм уу. Бодоод байхад Монголын нийгмийн сүүлийн арван жилийн хөгжлийг харсан ч, хэрэглэгчдээ харсан ч завгүй л гүйгээд байдаг болсон. Амьдралын бодит өнгө төрх завгүй болчихсон учраас номоо “Завгүй” гэж нэрлэсэн. Түүнээс өвөрмөц, содон, сонин нэр гэж эртнээс бодоод, хүүхдийн нэр шиг утга төгөлдөр гээд өгчихсөн юм биш ээ.

-Номоо бүтээхэд хэр их судалгаа явуулсан бэ. Бас хэр их цаг хугацаа зарцуулсан бол гэж асуумаар санагдсан?

-Миний хувьд ном хийх гэж байгаа нь энэ гээд зохиолчид шиг зориуд цаг гаргаад, судлаачид шиг бэлтгээд суудаггүй. Өөрийн хийсэн ажил болсон үйл явдлыг нэгтгээд ном болгон гаргасан. Амьдралд тохиосон үйл явдал толгойд, сэтгэлд үлдсэн бүх зүйлийг нэгтгээд энэ номыг бүтээсэн. Жишээлбэл, Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн хэсэг байна шүү дээ. Тэр бүлгийг тухайн үеийн үйл явц, урсгалаар хийсэн. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл анх орж ирсэн.

Хэн ч, юу ч гэж байсан цаг хугацааны шалгуураар сайн сонин, сайн сэтгүүлч, сайн хийсэн нэвтрүүлэг шалгараад л гараад ирнэ.

 

 

 

Ажлын хэсэг сайн ажиллаж байсан. Бүх хүнээс санал авсан. Энэ төслийг хэлэлцэх явцад олон хүн чухал үүрэгтэй оролцох ёстой байсан. Сонины эрхлэгч нар ч энэ үүргээ маш сайн биелүүлж ажиллаж байсан гээд миний хувьд тэр бүх болсон үйл явдлыг нэгтгэж бичиж үлдээх ёстой юм байна гэж ойлгосон. Тэгээд л буулгасан. Бас сэтгүүлзүйн шинэ менежментийн тухай санаа оноогоо бичсэн.

-Сэтгүүл зүйн менежмент гэснээс сүүлийн үед сэтгүүлчид дайралтад маш их өртөх байна. Энэ дайралт ганц бүлэг хүнээс биш нийгмийн давхарга бүрээс ирж байх шиг. Зарим нь хэт олон хэвлэл мэдээллийн байгууллага байна гэж байхад нөгөө хэсэг нь энэ бол мөхөл гэх жишээтэй. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Чи яг сэтгүүл зүйн шинэчлэлийн хүрээнд гэж асуугаад байна уу.

-Тийм.

-Хүн болгон л сэтгүүл зүйн шинэчлэл гэж ярьдаг. Уг нь сэтгүүл зүйд шинэчлэл хийх гэж байгаа бол бага ярь л гэж хэлмээр байгаа юм. Манайхан шинэчлэл хийх гэж байна гээд яриад л, хуралдаад л байдаг. Гэтэл бодит байдал дээр ажлаа маш сайн хийхэд болно шүү дээ.

Сэтгүүл зүйн шинэчлэл гэдэг маш том, тээр дээр байдаг асуудал биш. Шинэчлэл гэдгийг би өөрөө өөрийгөө шинэчлэхээс эхлэх ёстой гэж ойлгодог.

Бид өөрөө юм сурах ёстой. Өдөр болгон өөрсдийгөө ядаж хагас алхмаар урагшлуулах ёстой. Би ч гэсэн хоцрогдож байна шүү дээ. Иймээс хоцрохгүйн тулд байнга суралцаж байдаг.

Иймээс сэтгүүлчид өөртөө шинэчлэл хийх хэрэгтэй. Энэ нь бага яриад их хийх ёстой гэсэн үг. Их бод, бага ярь тэгээд толгойгоо ажиллуул. Одоо бид энэ их мэдээлэл дунд байна. Өдөр тутмын үйл явдлыг бэлтгэх, сурвалжлага мэдээнд явдаг. Иймээс тэр дундаас анализ хийгээд судлаад, ажиллаад л байх ёстой. Олон сонин, телевиз, сайт байж болно л доо.

Гэтэл тэрийг тэгэх ёстой гэсэн загвар хаана ч байхгүй шүү дээ. Тэртээ тэргүй хэн ч, юу ч гэж байсан цаг хугацааны шалгуураар сайн сонин, сайн сэтгүүлч, сайн хийсэн нэвтрүүлэг шалгараад л гараад ирнэ. Тийм байхад сэтгүүл зүйн шинэчлэл гээд хоосон яриад л хуралдаад байх шаардлага ерөөсөө байхгүй. Заримдаа энэ бүхнээс залхмаар санагддаг.

-Тэгэхээр сэтгүүл зүйг ингэж шинэчилнэ гээд хуралдах бус харин сэтгүүлчид өөрсдөө боловсрох ёстой гэсэн үг үү?

-Тийм. Шинэчлэл гэдэг том юм биш. Жишээ нь, би одоо ороод нэг материал бичих ёстой. Тэрийгээ сайн бичихийн тулд илүү олон материал унших, судлах тэгж байж гараасаа сайн бүтээл гаргамаар байгаа юм. Энэ бол сэтгүүлзүйд оруулж буй миний шинэчлэл. Би үүнийг л шинэчлэл гэж ойлгодог.

-Гэхээ өнөөдөр сэтгүүлчдэд тийм боломж хомс шүү дээ. Жишээ нь, өдөр тутмын сонины сэттүүлчдэд маш хурдан, шуурхай ажиллах шаардлага гардаг?

-Шуурхай ажиллах боломж үргэлж байдаг. Жишээлбэл, сарын, долоо тийм сэдвээр бичнэ гээд тусгуулчихсан байлаа гэхэд орой нь интернэтэд суугаад түүнтэй холбоотой шинэ содон материал татаж аваад орой нь суугаад унш. Мэдлэгээ баяжуул. Бүх боломжийг ашиглаж болдог. Өдөр тутмын сонины сэтгүүлчдийн хувьд мэдээж өглөө нь цуглаад, шуурхайдаа суугаад эрхлэгч нарынхаа өгсөн үүрэг даалгаврынхаа дагуу мэдээний даалгавар аваад ажилладаг.

Тэглээ ч гэсэн чанартай сайн материал гаргаж болдог л гэж би боддог. Нэгхэн өдрийн дотор хадаас сурвалжлага, сайн нийтлэл гарч болдог биз дээ. Анализ нийтлэл гэхээр хэдэн cap суугаад, материал цуглуулаад хийнэ гээд дараад сууна гэсэн үг биш шүү дээ.

Сонирхоод асуухад таны хувьд чанартай сайн материал гараасаа гаргахын тулд хэр олон эх сурвалжаас мэдээлэл авч баримт ашигладаг вэ?

-Яг төд байна гэдэггүй. Боломжоороо л судалдаг. Гэхдээ цагийн юм цагтаа гэсэн үг бас бий. Заримдаа өнөөдөр үнэ цэнэтэй байсан мэдээлэл маргааш ямар ч хэрэггүй болчих үе бий шүү дээ.

-Та сэтгүүлчид өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх ёстой гэж байна. Тэгвэл сэтгүүл зүйн сургууль төгсөөд ирж байгаа залуусыг юу гэж боддог бол?

-Тэд маш сайн. Тэр хүүхдүүд бид нараас хамаагүй их мэдээлэлтэй байдаг. Дээр нь хэл сайтай. Олон талын эх сурвалжаас янз бүрийн мэдээлэл аваад сурчихсан байх жишээтэй. Бас цахим орчинд сайн ажиллаж чаддаг. Би залуучуудыг голдоггүй. Тэд эрүүл чиг хандлагатай, цагаан цаас шиг хүмүүс.Хамгийн гол нь редакци өөрөө зөв зохион байгуулалттай байвал тэд улам сайжирна. Сэтгүүлч хүн өөрөө материалаа бичих явцдаа суралцаад л явж байдаг. Түүнд эрхлэгч нар дэмжээд туслаад өгвөл маш сайн сэтгүүлч болно.

Сэтгүүлчдийг элдвээр хэлж муулаад байдаг атлаа мэдээлэлгүйгээр нэг ч хором байж чаддаггүй.

-Сүүлийн үед сэттүүлчдийг захиалгат, авлигач гээд гоочлох болсон.

-Сэтгүүлч рүү дайрч байна гээд эмзэглээд байдаггүй. Гэхдээ бас муу хэлүүлэх дургүй. Жишээ нь, цагаан cap, шинэ жил болохоор хүмүүс ар гэрийнхэнтэйгээ хэд хоногоор амраад баярлаад явж байдаг. Гэтэл сэтгүүлчид ажиллаж л байдаг. Нэвтрүүлгээ бэлтгээд хүмүүст хүргээд цэнхэр дэлгэцээрээ уулзаад л байж байдаг. Түүнийг хүмүүс ер анзаардаггүй. Хүмүүс өглөө ажилдаа ирээд сонин аваад, цахим сайт руу ороод мэдээлэл авдаг биз дээ. Гэтэл тэдний ард хүмүүс л ажиллаж байдаг. Сэтгүүлчдийг элдвээр хэлж муулаад байдаг атлаа мэдээлэлгүйгээр нэг ч хором байж чаддаггүй. Тэгсэн атал их мухаргүй дайраад байгааг нь би хувьдаа ойдоггүй, хүлээж авдаг ч үгүй. Хүн алдаа гаргаж болно.

Жишээ нь би юм бичиж байхдаа заримдаа баримтын алдаа гаргах үе бий. Хамгийн гол нь тэр алдаагаа ойлгож дахиж гаргахгүй байх ёстой.

-Олон нийтийн зүгээс хэвлэлээс гэрэл гэгээтэй мэдээлэл олж харахгүй байна гээд гоочлох юм.

-Нийгэм бухимдалтай байна. Түүнийг нь сэтгүүлч гаргаад биччихээр хар мэдээлэл гаргадаг гээд эхэлж байгаа юм. Гэтэл нийгэмд болохгүй байгаа зүйлийг сэтгүүлч бичихгүй өөр хэн бичих юм. Тэгж байж засч залруулна биз дээ. Хамгийн гол нь сэтгүүлчид стандартад нийцсэн тийм л мэдээллийг гаргах ёстой. Байгаа зүйлийг байгаагаар нь л бичиж байна.

-Энэ асуудлыг хөндөхөөр яах аргагүй сэтгүүлчдийн үнэлэмжийн тухай асуудлыг ярихаас аргагүйд хүрээд байна. Тухайлбал, манай-хан гадны сэтгүүлчдийн мундаг сайн гээд бичсэн бүх материалыг нь чухалчилдаг атлаа монгол сэтгүүлчдийн сайн баримтуудыг “хов” гэж хүлээж авах юм?

-Гаднын сэтгүүлчдийн ажиллаж байгаа орчин нөхцөл маш сайн л даа. Гэтэл манай сэтгүүлчдэд мэдээлэл авах боломж хомс. Мэдээлэл авах гэхээр ямар ч байгууллага, дурын албан тушаалтан мэдээллийн нууц гээд суучихдаг. Монголын сэтгүүлчид гадны сэтгүүлчдээс сайн ажилладаг атлаа үнэлэмж үнэхээр муу. Миний хувьд гаднын сэтгүүлчид манай сэтгүүлчдээс толгой илүү ажилладаг гэж бодохгүй байна.

Энэ тухай жишээ хэлэхэд манай уул уурхайн салбар буюу Монголын Засгийн газар “Рио Тинто”-гийн хооронд үүсээд байгаа асуудал дээр хэлэхэд гадны хэвлэлийнхэн энэ асуудлаархи Монголын Засгийн газрын байр суурийг албан ёсоор аваагүй атлаа баахан юм бичдэг.

Манай сэтгүүлчдийн бичсэн үнэн зөв мэдээллийг буруу ташаа орчуулаад тэрийг нь эргээд манайханд мэдээлэх жишээтэй. Мөн ямар нэг шуурхай үйл явдал боллоо гэхэд техник технологи нь өндөр хөгжсөн учраас компьютерийнхээ ард сууж байгаад тойм бичээд шидчихдэг.

Гэтэл манай сэтгүүлчид ямар нэг үйл явдал боллоо гэхэд явган нүцгэн гүйж хүрээд мэдээлдэг шүү дээ. Иймээс сэтгүүлчид маань хэн юу ч гэж хэлж байсан сайн бич. Өнөөдөр сайн бичсэн байлаа ч маргааш тэрнээсээ илүү сайн бич. Тэр үед хэн ч юу ч хэлэхгүй. Гадуур их яв. Мэдээлэл цуглуул. Дахин дахин бич.

-“Худалдагдсан сэтгүүл зүй” бий гэдэгтэй та санал нийлдэг үү?

-Мэдээж хамтран ажиллах гэрээний асуудал байдаг байх л даа. Түүнийгээ л нийтэд ил зарлачих хэрэгтэй. Энэ тухай Ерөнхийлөгч хүртэл хэлсэн. Хэрэв ил зарлачих юм бол сэтгүүлчдийг хэн ч юу ч гэж хэлж чадахгүй. Ер нь тэгээд би нийгмийн хамгийн цэвэр эрүүл хэсэг нь сэтгүүлчид, бизнесийнхэн л гэж хэлнэ дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.