“НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ-2019” ФОРУМД ОРОЛЦЛОО

“НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ-2019” ФОРУМД ОРОЛЦЛОО

Өчигдөр “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум боллоо. Форумд ЦЕГ, хэвлэл мэдээлэл, Фейсбүүк ХК, олон улсын байгууллага, сурагчид, харилцаа холбооны салбарын төлөөллүүд оролцов.  Форумын үеэр нийгмийн сүлжээний асуудлыг хөндөн зохистой хэрэглээ, олон улсын чиг хандлага, аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, эерэг хандлага сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

Зургийн эх сурвалж: cita.gov.mn

Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Нийгмийн сүлжээний боломж  ба эерэг хандлагыг бий болгох нь” панел хэлэлцүүлгийн хэсэгт нийгмийн сүлжээ болон мэргэжлийн сэтгүүл зүйн ялгаа, эрсдэл ба боломжийн талаар санал бодлоо хуваалцав. Мөн нийгмийн сүлжээ нь сэтгүүл зүй биш бөгөөд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх талбар гэдгийг онцоллоо. Түүнчлэн иргэдийн хэвлэл мэдээллийн боловсрол дутмаг байгааг тул цахим орчинг хуулиар зохицуулахаас илүүтэй иргэдийн боловсролыг дээшлүүлж, салбарын өөрийн зохицуулалтыг хөгжүүлэх ёстой хэмээв.  

ХМЗ нь зөвхөн редакцид хаягласан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан гомдлыг хүлээн авдаг. Харин цаашид нийгмийн сүлжээн дэх хэвлэл мэдээллийн байгууллагын албан ёсны хуудсанд нийтэлсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээж авах тал дээр судалж байгааг тэрбээр нэмж хэлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.