Mass агентлагийн уран бүтээлчидтэй өглөөний уулзалт хийлээ

Mass агентлагийн уран бүтээлчидтэй өглөөний уулзалт хийлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөн ээлжит редакцын уулзалтаа Mass агентлагийн дэргэдэх Mass телевиз болон mass.mn сайтын сэтгүүлч, уран бүтээлчидтэй хийлээ. Тус редакц нь 2013 оноос эхлэн нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэн сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.  

 

Энэ удаагийн уулзалтаар хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сайн туршлагууд, сэтгүүлчид мэргэжлийн ажлаа гүйцэтгэхдээ аюулгүй байдлаа хэрхэн хангах тухай зэрэг өргөн хүрээнд ярилцлаа. 

 

Уулзалтад оролцогчид хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг таатай болгох, цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн мэдээллийн сүлжээнд сэтгүүлчид ёс зүйн зарчмаа баримтлах, сэтгүүл зүйн ёс зүйн асуудлыг хуулиар биш салбарын өөрийн зохицуулалтаар шийддэг байх нь сэтгүүлчдийн мэргэжлийн хамгаалалт болох талаар өргөн хүрээнд хэлэлцсэн юм.

 

Сургалтын талаар Масс Тиви ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Хосбаяр “Сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалтад тогтмол хамруулах нь мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлдэг.  ХМЗ-ийн хамт олон сэтгүүлчдэд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, ёс зүйн чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулж байгаа нь сайн хэрэг” гээд талархлаа илэрхийллээ. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.