МҮОНТР-ИЙН ХАМТ ОЛОН САЛБАРЫН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

МҮОНТР-ИЙН ХАМТ ОЛОН САЛБАРЫН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан цагаасаа эхлэн хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад МҮОНР-ийн мэдээ, нэвтрүүлгийн албаныханд хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим болон салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.

Энэ удаагийн сургалтад МҮОНР-ийн сэтгүүлч, тоймч, найруулагч, редактор, продюссер, орчуулагч нар хамрагдсан бөгөөд сургагчаар ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцсон юм. Тэрээр хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын заалтуудыг танилцуулж, олон нийтэд нээлттэй болсон ёс зүйн алдаатай зарим гомдлыг жишээн дээр тайлбарлалаа.

Мөн “Хэвлэл мэдээллийн зөвлөлд үзэгч, сонсогчоос гомдол ирэнгүүт буруутгагдаж буй редакцид гомдлыг танилцуулж, тайлбар хүссэн албан бичиг явуулдаг. Энэ нь тухайн редакцид өөрийгөө хамгаалах боломжийг олгож буй хэрэг” гээд анх ХМЗ байгуулагдаж байх үеийг бодвол хэвлэл мэдээллийн редакциуд хариу тайлбараа өгөх болоод алдаа гаргасан бол уучлал гуйх, залруулга гаргах явдал нэмэгдэж буйг онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.