ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газартай хамтран “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Монгол улс дахь хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилт, сэтгүүлчийн аюулгүй байдлын өнөөгийн түвшний тухай судалгаанд тулгуурласан мэдээллийг танилцуулав. Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндсэн ойлголт, олон улсын чиг хандлага, хуурамч мэдээллийг таних арга, алхмуудын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, гомдол хүлээн авах ба шийдвэрлэх явцын талаар танилцуулсан “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, хэрэгцээ шаардлага”-ын тухай мэдээлэл оролцогчдын сонирхлыг татаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.   

Тус сургалтад Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын 50 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Хууль сахиулах байгууллагын ажилтан, албан хаагчдад эрэн сурвалжлах сэтгүүл зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах талаар сургалт хийх, тэдний мэдлэг ойлголтыг дээшлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.