ЁС ЗҮЙН ХОРООНЫ ШИНЭ ГИШҮҮН СОНГОХ БҮРТГЭЛ ДУУСЛАА

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ШИНЭ ГИШҮҮН СОНГОХ БҮРТГЭЛ ДУУСЛАА

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны нэг гишүүнийг олон нийтийн төлөөллөөс сонгох нээлттэй цахим бүртгэлийг гуравдугаар сарын 15-нд хаалаа. Ёс зүйн хорооны гишүүн нь хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд ХМЗ-ийн дүрмийн дагуу зургаан жилийн хугацаатай сайн дураар ажилладаг.

 

Олон нийтийн төлөөлөл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэггүй, сэтгүүлчээр ажиллаагүй боловч сэтгүүл зүйн ёс зүйг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Энэхүү шаардлагыг хангасан 24 хүн хүсэлтээ ирүүлсэнийг ХМЗ бүртгэж аваад байна. Тэдгээрээс ёс зүйн хорооны гишүүнээр нэг хүнийг сонгох хурлыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ХМЗ-өөс жич зарлах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.