МОНГОЛД ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

МОНГОЛД ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Глоб Интернэшнл Төв, DW Академи, Фридрих Эбертийн сан хамтран энэ сарын 22-24-ний өдрүүдэд "Хэвлэлийн зөвлөл байгуулах ажлын хэсгийн зөвлөлгөөн"-ийг зохион байгуулж байна. ​

Зөвлөлгөөний үеэр

  • Хэвлэлийн зөвлөлийн дүрэм
  • Гомдол хүлээн авах 
  • Хэлэлцэх журам боловсруулах 
  • Ёс зүйн зөвлөлийн жишээ \кейс\ хэлэлцүүлэг болон Монголд хараат бус Хэвлэлийн зөвлөлийг амжилттай байгуулах гарцыг хэлэлцэж байна.

Хэвлэлийн хүрээлэнгийн орлогч захирал, Судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа “Монголд хэвлэлийн зөвлөл үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулахаар сайн дурын үндсэн дээр байгуулагдсан “Медиа консул” клуб жил орчим ажиллаж байна. 

Клуб долоо хоног бүр цугладаг бөгөөд “Хэвлэлийн ёс зүйн гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын төсөл болон Монголын сэтгүүлчдийн 15 дугаар их хурлаар баталсан “Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим”-ыг шинэчлэн сайжруулсан хувилбар гаргасан юм. Энэ хувилбар маань амьдрал дээр хэр наалдацтай, ойрхон болж вэ гэдгийг турших зорилгоор өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж кэйсүүдийг хэлэлцээд явж байна” гэлээ.

Монголд хэвлэлийн зөвлөл үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулахаар сайн дурын үндсэн дээр байгуулагдсан “Медиа консул” клуб жил орчим ажиллаж байна.

 

 

 

Зөвлөгөөнд оролцож шинэчилсэн “Сэтгүүлчийн ёс зүйн зарчим” болон “Хэвлэлийн ёс зүйн гомдол барагдуулах журам”-ын талаар санал зөвлөмж өгч өөрийн орны хэвлэлийн зөвлөлийн талаар танилцуулахаар Германы Хэвлэлийн зөвлөлд 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн Манфред Фрозэ ирсэн байна.

Мөн Дойче Веллэ Академийн Ази номхон далайн төслийн зохицуулагч Ева оролцож байгаа юм.

Өнөөдөр \есдүгээр сарын 23\ зөвлөгөөнд оролцогчид шинэчилсэн ёс зүйн зарчим, гомдол барагдуулах журмын дагуу хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэлд үндэслэн иргэний гаргасан гомдлыг хэлэлцэж ёс зүйн ямар зарчмыг зөрчсөн хэрхэн шийдэх талаар ярилцсан юм.

Энэ үеэр Германы мэргэжилтнүүд тухайн тохиолдлыг тэдний хэвлэлийн зөвлөллөөр хэрхэн шийддэг талаар хэлж байлаа.

Германы хэвлэлийн зөвлөлийн зүгээс хэвлэлүүдийг өдөр тутмын, шар, хувийн , төрийн гээд эзэмшил болон агуулга, нийтлэлийн бодлого зэргээр ялгаж ангилдаггүй бөгөөд ямарч хэвлэл байсан ёс зүйн зарчмаа баримталж байгаа эсэхийг л анхаарч ажилладаг ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.