НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ШАЛГАЛТ ХИЙЛГЭВ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ШАЛГАЛТ ХИЙЛГЭВ

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс төрийн болон төсвийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Нийгмийн даатгалын багц хуулиуд болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, заавар, журам, норм, нормативын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, заавар зөвлөмж өгөх тухай журам 2019 оны 3 дугаар сарын 22-нд батлагдсан. Үүний дагуу 2019 оны 11 дүгээр сард ХМЗ-ийн 2015 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн болон бусад холбогдох баримт материалуудад шалгалт хийлээ. Шалгалтаар “Тус байгууллага нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хугацаанд нь үнэн зөв гарган өгч, өр авлага үүсээгүй ажилласан байна” гэсэн дүгнэлтийг ХМЗ-д ирүүлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.