Tovch.mn сайтын сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

Tovch.mn сайтын сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар байгаа. 

 

Энэ удаад Tovch.mn сайтын редакцаар зочлон, уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ХМЗ-ийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, сургамжаас хуваалцан сэтгүүлчидтэй санал солилцлоо. Мөн ёс зүйн зарчмаа дагаж мөрдөхийг уриалаад тус сайтын редакцынханд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг гардуулсан юм.

 

 

Энэ үеэр Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төвийн сургагч багш А.Амартүвшин “Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Сэтгүүлчийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьлаа. Ингэхдээ сэтгүүлчийн аюулгүй байдлын асуудлуудыг хөндөн сэтгүүлчдийн аюулгүй байдал хангагдаагүй, хамгаалагдаагүй бол үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжгүй болох, цаашлаад мэргэжлийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ гэдгийг онцлоод сэтгүүлчдэд хэрхэн халдлагаас сэргийлэх санал зөвлөмжүүдийг хүргэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.