“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн урилгаар өглөөний уулзалт хийлээ

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн урилгаар өглөөний уулзалт хийлээ

     Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл 8 дугаар сарын 28-ны өдөр уул уурхай, эдийн засгийн төрөлжсөн англи, монгол хэл дээрх Монголын анхны сэтгүүл болох “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олонтой өглөөний уулзалт хийлээ. 

 

     Уулзалтын үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, сургамж, үр дүн болоод хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг практикт хэвшүүлэх нь ямар ач холбогдолтой талаар танилцууллаа. Мөн Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төвийн багш А.Амартүвшин сэтгүүлчийн аюулгүй байдал, хамгаалалттай холбоотойгоор “Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Сэтгүүлчийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.

 

     Мөн энэхүү уулзалт-сургалтад оролцсон сэтгүүлчдийн зүгээс цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан мэдээлэл олж авах эрх чөлөө хумигдаж байгаа талаар хэлж байлаа. 

 

     Дашрамд дурдахад, ХМЗ байгуулагдсан цагаасаа эхлэн 375 гомдол хүлээн авсан бөгөөд нийт гомдлын 80 гаруй хувь нь сонин, сэтгүүл, сайтад хаяглагдсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.