Сэтгүүлч хэмээх энэ мэргэжлийг хүн бүр л хүсч, дурлаж сонгосон нь лавтай. Тэгвэл энэ хүсч дурласан мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож, хүндэтгэж байгаа билүү, бид. Энэ мэргэжлийн нэр хүндийг өсгөхийн тулд өмнөх ажлаа сайн хийхээс гадна хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг бий болгох энэ үйлсэд НЭГДЭХИЙГ БҮХ ҮЗЭГТ НЭГТ НӨХӨДДӨӨ УРИАЛЖ БАЙНА.
Бүх эвсэл, холбоо, байгууллага, сэтгүүлчдийн хувьд энэ үүд хаалга нээлттэй.
Хүн хайртай зүйлээ хүндэтгэн, дээдэлдэг. Тэгвэл СЭТГҮҮЛЧ гэх энэ алдрыг нэр хүндтэй авч явахын тулд ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж чадварлаг байхаас гадна энэ мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажилд сэтгэл юугаа зориулах цаг нь иржээ.