С1 телевизийн сэтгүүлчидтэй хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцлаа

С1 телевизийн сэтгүүлчидтэй хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцлаа

     Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа С1 телевизийн хамт олонтой 9 дүгээр сарын 16-ны өдөр хийлээ. Уг уулзалтад тус телевизийн мэдээний редакцын сэтгүүлчид оролцлоо.

 

     Уулзалтын үеэр ХМЗ-өөс тус зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, бүтэц бүрэлдэхүүн, өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлэх үйл явц зэргийг танилцуулав. Сэтгүүлчдийн зүгээс сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаанд эрх зүйн хязгаарлалтууд саад болдог, нэгэнт хэрэг нээгдвэл цагдаа, шүүхийн байгууллагуудад очиж мэдүүлэг өгөх зэргээр ажлын бүтээмж буурах, сэтгэл зүйн дарамт үүсдэг зэрэг бэрхшээлийг онцолж байв. 

 

     Энэ онд Цар тахлын тухай хуулийг шинээр баталж, Гамшгаас хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Эдгээр хуулинд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараахыг хориглож, үнэн бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч түгээхийг үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Үнэн бодит, баталгаатай мэдээлэл түгээх нь сэтгүүл зүйн ёс зүйн зарчмын тэргүүн мөрдлөгүүд. Үүнийг хуулиар зохицуулж байгаа нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хумих эрсдэлтэй. Түүнчлэн ёс зүйн хэм хэмжээг хуулиар зохицуулах нь хэвлэлийн эрх чөлөөнд халтай” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.