Өрөг.мн сайтын сэтгүүлчидтэй уулзлаа

Өрөг.мн сайтын сэтгүүлчидтэй уулзлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаад Өрөг.мн сайтын хамт олонтой уулзаж, салбарын өөрийн зохицуулалтын үр өгөөж, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхийн талаар ярилцлаа.

 

Энэ үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сэтгүүл зүй бол ёс зүйн хариуцлага хүлээдэг онцлогтой мэргэжил. Найдвартай эх сурвалжаас үнэн бодит, баталгаатай мэдээлэл түгээх үүрэг нь сэтгүүлчийн баримтлах ёс зүйн кодын тэргүүн мөрдлөгүүд юм. Гэтэл цар тахлын үеэр батлагдсан хуулиудад олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээвэл эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийтгэхээр зохицуулсан. Үүнийг бид хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халтай бөгөөд урвуулан ашиглагдах боломжтой хэмээн үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

 

Мөн тэрээр хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим бол сэтгүүлчийн өдөр тутмын үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд алдаагүй хийхэд туслах “жанжин шугам” гэдгийг онцлон редакцын удирдлагад гардуулав.  

 

Харин өрөг.мн сайтын ерөнхий редактор У.Болортуяа “Сэтгүүлчдийн нийтлэг гаргадаг ёс зүйн алдаан дээр тулгуурлан мэдээллээ өгсөн нь сургамжтай байв. Түүнчлэн биднийг ажлаа улам чамбай хийхийг сануулсан өгөөжтэй уулзалт байлаа” хэмээн талархсанаа илэрхийлсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.