EGUUR.MN САЙТЫНХАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

EGUUR.MN САЙТЫНХАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

     Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөн ээлжит редакцын уулзалтаа 10 дугаар сарын 12-нд eguur.mn сайтын хамт олонтой хийлээ. Тус сайт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.  

 

     Энэ удаагийн уулзалтаар хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сайн туршлагууд, сэтгүүлчид мэргэжлийн ажлаа гүйцэтгэхдээ аюулгүй байдлаа хэрхэн хангах тухай зэрэг өргөн хүрээнд ярилцлаа.

 

     ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сэтгүүл зүйн ёс зүйн зарчим нь чанартай сэтгүүл зүйн баталгаа билээ. Шинэ тутам хөгжиж буй редакцууд ёс зүйн зарчмаа тунхаглан мөрдөх нь бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх болно” хэмээн онцлов. 

 

  Eguur.mn сайтын ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам “ХМЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авсандаа баяртай байна. Бид цаашид хараат бус хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно” хэмээн саналаа илэрхийллээ. 

 

     ХМЗ-өөс редакцуудтай өглөөний уулзалтыг тогтмол хийж байгаа бөгөөд цаашид редакцын бодлогын баримт бичгүүдийг цувралаар бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд “Цахим орчинд баримтлах редакцын бодлого”, мөн “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах бодлогын баримт бичиг”-ийг тус тус боловсруулж түгээж байна.  

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.