ХМЗ-ИЙН ГИШҮҮДИЙН 13 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО

ХМЗ-ИЙН ГИШҮҮДИЙН 13 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО

   Хэвлэл мэдээллийн зөвлөл жилд хоёр удаа бүх гишүүддээ зориулсан сургалтыг тогтмол хийж, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлсээр ирсэн. Арван гуравдахь удаагийн ээлжит сургалтыг 2020 оны аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Тэнгэрийн элч баазад амжилттай зохион байгууллаа. 

 

   ХМЗ-ийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир сургалтыг нээж үг хэлэхдээ “ХМЗ-ийн үйл ажиллагааны чанарыг тогтмол хөгжүүлэх, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлоход энэ удаагийн сургалт чухал ач холбогдолтой байлаа” хэмээн онцлов. Харин оролцогчдын зүгээс харилцан ярилцаж, санал солилцож, хүн бүрийн оролцоог хангасан байдал нь сургалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болголоо хэмээн дүгнэв.    

 

   Сургалтын үеэр оролцогчид дараах сэдвээр мэдээлэл солилцож, багаар ажиллан санал бодлоо хуваалцсан юм.   

  • УЗ-ийн дэд дарга У.Тамир “Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтын талаарх УЗ-ийн бодлого, санал зөвлөмж” сэдвээр,

  • ССС-ын ёс зүйн хорооны гишүүн Д.Нарантуяа “Гомдол шийдвэрлэх үйл явцад баримтлах зарчим, анхаарах зүйлс” сэдвээр,

  • РТВ-ийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимиддондог “Ёс зүйн зарчим ба өргөдөл гомдол шийдвэрлэх үйл явцыг сайжруулах санал” сэдвээр,

  • РТВ-ийн ёс зүйн хорооны гишүүн Б.Болорсайхан “Хүний эрхийн асуудал түлхүүр асуудал болох нь” сэдвээр,

  • ССС-ын ёс зүйн хорооны гишүүн О.Ариунбилэг “Ёс зүйн зарчмын хэрэгжилтийг хангахад редакцын бодлого нөлөөлөх нь” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан бол ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ХМЗ-өөс 2019-2020 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа нийт гишүүддээ танилцуулж тэдний санал бодлыг хүлээн авлаа. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.