ТӨВ АЗИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН 22-Р БАГА ХУРАЛД ХМЗ-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

ТӨВ АЗИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН 22-Р БАГА ХУРАЛД ХМЗ-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

2020 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Төв Азийн хэвлэл мэдээллийн 22-р бага хурал цахимаар болж өнгөрлөө. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулдаг тус бага хуралд ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож, “Цар тахлын үеийн Монголын хэвлэл мэдээллийн байдал” сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа. Тэрээр илтгэлдээ хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтын эерэг болон сөрөг нөлөө, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ашиг тус болон сайн туршлагууд, цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж, санал бодлоо хуваалцсан юм. 

 

Энэ удаагийн бага хурал нь “Төв Азид хэвлэл мэдээллийн олон янз байдал ба олон ургальч үзлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон бөгөөд Казакстан, Узбекстан, Тажикстан, Киргизстан, Туркменистан болон Монгол гэсэн зургаан орны хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн 100 орчим төлөөлөл хамрагдлаа.

 

Илтгэлийн эхийг эндээс үзнэ үү - //resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2020/11/04/hqs8g3eoz5b2ikrg/Mongolian Media Situation in times of Pandemic_FINAL.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.