“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО БА ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ” СУРГАЛТАД ОРОЛЦОВ

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО БА ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ” СУРГАЛТАД ОРОЛЦОВ

   Хэвлэл мэдээллийн оролцоо ба цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэл сэдэвт сургалтад ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа сургагчаар оролцлоо. Ингэхдээ “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар хүүхдийн эрхийг хамгаалах нь” агуулгын хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн төлөв байдал, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба хүүхэд хамгаалал сэдвийн хүрээнд  мэдээлэл солилцлоо.

   Тус сургалтыг Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Хөөрхөн зүрх ТББ, Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан /2020.10.29-31/ юм. Сургалт:

  • Цахим орчинд хүүхдийн эрхийг ханган хэвлэх нийтлэх нь 

  • Цахим орчинд хүүхдийг хохирогч болохоос хамгаалах нь

  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

  • Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар хүүхдийн эрхийг хамгаалах нь

  • Жендэрийн мэдрэмжтэй нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөх нь

зэрэг сэдвийн хүрээнд боллоо.

   Энэхүү сургалтад 50 орчим хүн хамрагдсан бөгөөд сургалтын гол зорилго нь төсөлд оролцогч иргэний нийгмийн байгууллагуудын цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна цахим орчинд хүүхдийн эрхийг хангах, хэвлэн нийтлэх талаарх туршлага, арга зүйг хуваалцахад чиглэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.