GOGO АГЕНТЛАГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАВ

GOGO АГЕНТЛАГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАВ

   Хэвлэл мэдээллийн зөвлөл салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлаа үргэлжлүүлэн /2020.11.05/ Gogo агентлагийн сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтад 20 гаруй сэтгүүлчид оролцсон юм. 

 

   Уулзалтаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн аюулгүй байдал зэрэг сэдвийг хөндөн ярилцав. Мөн сэтгүүлчдийн зүгээс ХМЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын өөрийн зохицуулалтын үр дүнгийн талаар санал бодлоо солилцлоо.

 

   Энэ үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, сургамж” сэдвээр илтгэл тавьлаа. Мөн Эрэн  сурвалжлах  сурвалжлагчдын төвийн  сургагч багш А.Амартүвшин  ХМЗ, ГИТ-өөс Монголын хуульчдын холбоотой хамтран 2018-2019 онд хийсэн “Сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тогтоох судалгаа”-ны дүнгээс хуваалцаж, сэтгүүлчдэд цахим болон бие махбодын, сэтгэл санааны дарамт, шахалтаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн юм.

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.