ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГТ САЛБАРЫН ЭВСЭЛ, ХОЛБООДЫГ НЭГДЭН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГТ САЛБАРЫН ЭВСЭЛ, ХОЛБООДЫГ НЭГДЭН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

   МСНЭ-ээс 2020 оны 12 дугаар сарын 17-нд зохион байгуулсан хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах дөрвөн ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Хэвлэл мэдээллийн зөвлөл хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллахаар боллоо. Иймээс 12 дугаар сарын 18-нд 20 гаруй эвсэл, холбоо, мэргэжлийн байгууллагуудад уг хуулийн төслийн ажлын хэсэгт төлөөллөө ирүүлэхийг хүсэж албан бичиг хүргүүллээ. Үүнд:

 

  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

  • Глоб интернэшнл төв

  • Хэвлэлийн хүрээлэн

  • Монголын телевизүүдийн холбоо

  • Монголын өдөр тутмын сонины холбоо

  • Парламентын сэтгүүлчдийн холбоо

  • Монголын сайтын холбоо

  • Монголын үндэсний сайтуудын хөгжлийн нэгдсэн холбоо

  • Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо

  • Хангарьд Улаанбаатарын сэтгүүлчдийн холбоо

  • Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо

  • Орон нутгийн телевизүүдийн холбоо

  • Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв

  • Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эв нэгдэл ТББ

  • Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб ТББ

  • Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо ТББ

  • Монголын криминологичдын холбоо

  • Монголын гэрэл зурагчдын холбоо

  • Талын түрлэг ТББ

  • Монголын Олон Нийтийн Медиа Контент Сан

  • Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв

зэрэг байгууллагууд багтаж байна.

 

   Хуулийн ажлын хэсэг нь хэрэгцээ шаардлагын судалгаа хийх, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөгөөр мэргэшсэн хуульчидтай хамтран ажиллах, дотоодын болон олон улсын зөвлөхүүдээс сургалт, зөвлөлгөө авах, улмаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, сэтгүүлчид, редакцуудаар хэлэлцүүлэн саналыг тусгах зэргээр  хамтран ажиллах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.