МОНГОЛ УЛСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

МОНГОЛ УЛСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

Олон жилийн турш яригдаж , биеллээ олж чадахгүй байсан Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг үүсгэн байгуулах чуулган 01-р сарын 28-ны өдөр боллоо.

Монголын Хэвлэл Мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг аливаа ашиг сонирхлоос ангид , олон улсын жишгийн дагуу мэргэжлийн түвшинд байгуулахаар сэтгүүлч, ажил олгогч , судлаач , эвсэл холбоо болон төрийн бус байгууллага санал нэгдэн сүүлийн нэг жилийн туршид идэвхитэй ажилласан юм.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг үүсгэн байгуулах чуулганаар "Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн Зөвлөл" НҮТББ-ийг байгуулах , түүний дүрмийн төслийг танилцуулж , чуулганд оролцогчдын саналыг тусгаж олонхын саналаар дүрмийн төслийг баталлаа.

"Засгийн газрын мэдээ" сонины Ерөнхий эрхлэгч С.Батбаатар Монголын Хэвлэл Мэдээллийн салбарт түүхэн үйл явдал тохиож буйг онцолсон бол МХЧБФ-ын тэргүүн У.Тамир энэхүү зөвлөл байгуулагдсанаар сэтгүүлчдийг шүүхийн хаалга татахаас сэргийлэх, олон нийтийн мэдэх эрхийг хангах , сэтгүүлчдийн ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг тэмдэглэв.

Зөвхөн 1999-2011 оны хооронд ХМХ, сэтгүүлчийн эсрэг 297 иргэний , 16 эрүүгийн хэрэг шүүхээр орж байсан байна. 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь:

  • Хэвлэлийн эрх чөлөө,
  • Хэвлэл мэдээллийн нэр хүнд,
  • Сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах,
  • Чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүрэгтэй Монгол Улсын хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага байх юм.

Хэвлэл мэдээллийн зөвлөлд хэвлэмэл (сонин, сэтгүүл), өргөн нэвтрүүлэг (телевиз, радио), цахим сайт, мэргэжлийн байгууллагууд, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн төлөөлөл багтах бөгөөд тэдгээрээс эзэд/ажил олгогч, сэтгүүлч, мэргэжлийн бүлгийн төлөөллийг хангаж байгуулахад онцгойлон анхаарсан юм.  

Хэвлэл Мэдээлийн Зөвлөлийг үүсгэн байгуулах чуулганы өмнө дээр дурдсан таван салбар тус бүр хуралдаж Хэвлэлийн Зөвлөлд ажиллах Удирдах зөвлөлийн болон Ёс зүйн зөвлөлийн гишүүдийг сонгосныг  үүсгэн байгуулах чуулганаар ийнхүү баталгаажууллаа. 

Монголын Хэвлэлийн Зөвлөлийн Удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй, Ёс зүйн зөвлөл нь хоёр хороо бүхий 30 гишүүнтэй байна.  

 Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүд 

  1. Ч.Номин,дарга Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал
  2. Ж.Сандагдорж , гишүүн "Өдрийн Сонин"-ны орлогч эрхлэгч
  3. И.Отгонжаргал, гишүүн "Монголиан Экономи" сэтгүүлийн орлогч эрхлэгч
  4. Д.Оюун-Эрдэнэ, гишүүн "Өнөөдөр" сонины тоймч
  5. Ч.Батцэнгэл, гишүүн "Медиа порт консоциум"-ын тэргүүн
  6. Б.Энхтуяа, гишүүн МҮОНРадиогийн хэлтсийн дарга
  7. С.Шаравдорж, гишүүн ОНХМХ-ийн тэргүүн
  8. Ж.Энхбаатар, гишүүн Төв аймгийн ФМ 106,5 радиогийн захирал
  9. Г.Норжмаа, гишүүн "Булганы мэдээ" сонины тоймч
  10. Б.Оюунгэрэл ,гишүүн Мэдээллийн сайтуудын ассосиацийн тэргүүн
  11. Г.Саруул, гишүүн Монголын сайтуудын холбооны ерөнхийлөгч
  12. Ш.Жаргалсайхан, гишүүн Монголын сайтуудын холбооны ерөнхийлөгч
  13. Х.Наранжаргал, гишүүн "Глоб Интернэйшнл" ТББ-ын тэргүүн
  14. У.Тамир, гишүүн "Мэдээлэл Холбооны чадавхийн хөгжлийн форум" ТББ-ын тэргүүн
  15. Г.Гүнжидмаа, гишүүн "Хэвлэлийн Хүрээлэн" ТББ-ын гүйцэтгэх захирлын орлогч

Хэвлэмэл болон Онлайн Хэвлэл  Мэдээллийн Ёс Зүйн хорооны гишүүд:

  1. Ш.Сүхбаатар, дарга "Нийслэл Таймс" сонины ерөнхий эрхлэгч, Өдрийн Сонины хуульч, хууль зүйн ухааны доктор
  2. С.Батбаатар, гишүүн "Засгийн газрын мэдээ" сонины эрхлэгч
  3. Я.Мөнхжаргал, гишүүн "Алаг хорвоо" сонины эрхлэгч
  4. Э.Энэрэл, гишүүн "Өдрийн сонин"-ы албаны дарга
  5. Х.Болормаа ,гишүүн "Өнөөдөр" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  6. Б.Цогзаяабаатар, гишүүн "Урсгал" сонины сэтгүүлч
  7. А.Бямбасүрэн , гишүүн "Ховдын мэдээ" сонины эрхлэгч
  8. Б.Туяа, гишүүн "Дорнод" сонины эрхлэгч
  9. Эрдэнэцэцэг ,гишүүн "Eagle.mn" сайтын эрхлэгч
  10. Б.Цоожчулуунцэцэг , гишүүн "Тэргүүн" сонин, "shudarga.mn" сайтын эрхлэгч
  11. Б.Саруултөгс, гишүүн "Өглөөний сонин"-ы Эрэн сурвалжлах албаны дарга
  12. О.Ариунбилэг, гишүүн "Gogo.mn" сайтын ерөнхий редактор
  13. Э.Болортулга, гишүүн "MNB" сайтын ахлах редактор
  14. Д.Нарантуяа, гишүүн "News.mn" агентлагийн дэд захирал
  15. Ч.Болортуяа, гишүүн "Ikon.mn" сайтын редактор, сэтгүүлч

Өргөн нэвтрүүлгийн салбарын ёс зүйн хорооны гишүүд:

  1. Ж.Батбаатар, дарга "МУБИС-Сэтгүүл Зүйн Сургууль"-ын захирал
  2. Б.Отгон, гишүүн  "НТВ телевиз" Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн албаны дарга
  3. Ү.Хүрэлсүх , гишүүн "Olloo ТВ"-ын захирал
  4. А.Машмаа , гишүүн "Эх орон ТВ"-ын захирал
  5. Б.Ууганбаяр , гишүүн "НТВ ТВ"-ын газрын дарга
  6. Ц.Цэрэндолгор , гишүүн "SBN телевиз"-ын Мэдээний албаны ерөнхий продюссер
  7. Б.Цэдэн , гишүүн, чөлөөт сэтгүүлч , "ТВ 8 телевиз"-ын зөвлөх 
  8. Б.Цэвэгмид, гишүүн ,"Орхон аймгийн ТВ-ын холбоо"-ны гүйцэтгэх захирал, MBS телевизын гүйцэтгэх захирал
  9. Н.Баасанжав , гишүүн "Ховд" ТВ-ын захирал
  10. Д.Батчимэг, гишүүн "Налайхын амьдрал" сонины эрхлэгч
  11. М.Буянбадрах, гишүүн "Хүрээлэн" ерөнхий төслийн продюссер
  12. Ц.Чимиддондог , гишүүн "Хэвлэлийн Хүрээлэн" Менежментийн албаны дарга
  13. Э.Лхагва, гишүүн "Монгол HD" телевизийн мэдээний албаны продюссер
  14. П.Баярмагнай , гишүүн "Үндэсний Пресс клуб"-ын ерөнхийлөгч
  15. А.Отгончимэг, гишүүн "Өвөрхангай" сонины сэтгүүлч

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Монголын сэтгүүлчийн ёс зүйн дүрмийг батлах , уг дүрмийг байнга сайжруулж, боловсронгуй болгох
  2. Хороодын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох "Гомдол барагдуулах журам"-ыг батлах, хэрэгжилтийг хангах
  3. Монгол Улсад бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж буй Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчээс түгээсэн аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэдээс гаргасан гомдлыг хурлаараа хэлэлцэж , дүгнэлт гаргах зэрэг үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.