ХМЗ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААС Ч.НОМИНГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

ХМЗ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААС Ч.НОМИНГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

   Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжлээ. Хуралд оролцсон гишүүд Ч.Номинг Соёлын сайдаар томилогдож Төрийн албанд ажиллах болсонтой холбоотойгоор ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд даргын үүргээс чөлөөлөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Тиймээс ХМЗ-ийн дүрмийн 7.10, 7.16.5, үйл ажиллагааны журмын 2.2 дахь заалтын дагуу УЗ-ийн дараагийн даргыг сонгох хүртэлх хугацаанд УЗ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга У.Тамирыг сонгоод байна.

 

   У.Тамир нь тус зөвлөлийг үүсгэн байгуулагдсан цагаас Удирдах зөвлөлийн дэд даргаар ажиллаж хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг үүсгэн байгуулах, хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн туршлагатай гишүүн ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.