TUG.MN САЙТЫН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗЛАА

TUG.MN САЙТЫН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗЛАА

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах редакцын уулзалтыг /2021.04.02/ tug.mn сайтын сэтгүүлчидтэй хийлээ. 

 

Уулзалтын үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Монголын хэвлэл мэдээлэл: Эрх зүйн болон өөрийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.  Ингэхдээ хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, ХМЗ-ийн үйл ажиллагааны чиглэл, бүтэц бүрэлдэхүүний талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

 

Редакцын сэтгүүлч, уран бүтээлчдийн зүгээс ХМЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын өөрийн зохицуулалтын үр дүнгийн талаар санал бодлоо солилцлоо. 

 

Тug.mn сайтын ерөнхий редактор Б.Ариунтуул хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг онцлон тэмдэглээд цаашид ХМЗ-ийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ. Мөн тус сайт нь редакцын бодлогодоо Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг тусган оруулж, уншигчиддаа нээлттэй байршуулсан тухайгаа онцлон тэмдэглэлээ. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.