Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөл болон Радио, телевизийн Ёс зүйн хорооны гишүүнд “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэх тухай

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөл болон Радио, телевизийн Ёс зүйн хорооны гишүүнд “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэх тухай

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.  

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээлээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нягталж гомдлыг хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг. 

 

Бүтцийн хувьд ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс (Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо) бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь хэвлэл мэдээллийн эзэд/хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийтийн бүлгээс ижил тооны төлөөллөөс бүрдсэн, хараат бус, өөрийн зохицуулалтын байгууллага юм. (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mediacouncil.mn/ холбоосоор орж авах боломжтой.) 

 

Орон нутгийн сэтгүүлчийн төлөөлөл болгож 

  • Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т “Удирдах зөвлөлийн гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох” тухай заалтын дагуу ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах 1 хүнийг, 

  • Тус дүрмийн 9.4 дэх Ёс зүйн хорооны гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох тухай заалтын дагуу ХМЗ-ийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллах 1 хүнийг тус тус сонгон шалгаруулна.    


Тус гишүүд нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: 

  1. Хэвлэл мэдээллийн салбарт доод тал нь 5 жил ажилласан

  2. Одоо орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлч/редактороор ажиллаж буй (хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн, хувь эзэмшигч биш байх)

  3. Хэвлэл мэдээлийн өөрийн зохицуулалт, ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, эсвэл энэ чиглэлээр ажиллах сонирхолтой 

  4. ХМЗ-ийн гишүүн нь ёс зүйн стандартыг төлөвшүүлэхэд сайн дураараа, үнэ төлбөргүй ажилладаг тул үүнийг хүлээн зөвшөөрсөн байх 

  5. Удирдах зөвлөлийн гишүүн болон Ёс зүйн хорооны гишүүний үүргийг бүрэн гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.

 

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагаас өмнө бүртгүүлнэ үү. 

Бүртгүүлэх холбоос: 

 


ХМЗ-ийн Ажлын алба

Холбогдох утас: 70000160 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.