КОВИД 19-ийн эсрэг дархлаажуулалтын тухай гарын авлага гарлаа

КОВИД 19-ийн эсрэг дархлаажуулалтын тухай гарын авлага гарлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүлч, редакторуудад зориулсан КОВИД 19-ийн эсрэг дархлаажуулалтын тухай гарын авлагыг бэлтгэн хүргэж байна. Гарын авлагыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр боловсруулсан болно.

 

Энэхүү гарын авлагад дараах сэдвүүдийг багтаалаа. Үүнд:

 

- Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн вакцинуудын талаарх судалгааны тойм

 

  • Астра-Зенека вакцины тухай товч тойм
  • Pfizer-BioNTech вакцины тухай товч тойм
  • Синофарм вакцины тухай товч тойм
  • Спутник вакцины тухай товч тойм
  • Модерна вакцины тухай товч тойм
  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой вакцин

 

- Вакцины үйлчлэлийн талаар хийсэн судалгааны тойм

 

  • Францын хүн амын дундах КОВИД-19 вакцины талаарх эргэлзээ
  • Вакцин ба вирусын шинэ төрлүүд
  • ДЭМБ-ын Газар дундын тэнгис, зүүн бүс нутгууд дахь КОВИД-19 халдварын дахин сэргэлт

 

- КОВИД-19-ийн вакцины гаж нөлөө

 

  • Вакцины хариу урвал хэр удаан үргэлжлэх вэ?

 

- Вакцинтай холбоотой хямралын мэдээлэл, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тухай олон нийтэд мэдээлэл түгээх товч заавар

 

  • Учирч болох эрсдэл, хямралын эсрэг бэлэн байдлын талаар мэдээлэлтэй байх нь
  •  Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл
  • Нэр алдартай хүмүүсийн дуу хоолой вакцинд итгэх итгэлийг үгүй хийж чадна 

 

- Бие даалт: КОВИД-19-ийн талаар мэдээлэх нь: Вакцинууд

 

  • Вакцины талаарх эргэлзээ - Агуулга

 

- Вакцины талаарх эргэлзээг мэдээлэхэд анхаарах зургаан зөвлөмж

 

- Вакцины талаарх түгээмэл асуулт, хариулт

 

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг мэдээлж, сурвалжлахад энэхүү гарын авлага танай редакцын ширээний ном болно гэдэгт бид найдаж байна.

 

Гарын авлага: 

//resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2021/08/09/zedz8dcc2y3znht3/MCM Handbook_Vaccine_2021.08.06 FINAL Edited.pdf

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.