ХМЗ-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН СУРГАЛТААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМД НЭМЭЛТ ЗААЛТ ОРУУЛЛАА

ХМЗ-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН СУРГАЛТААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМД НЭМЭЛТ ЗААЛТ ОРУУЛЛАА

Өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүх гишүүдийн хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлэг болж хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргав. Ингэснээр Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим 10 заалттай болж байгаа юм. Ёс зүйн зарчим 10. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ хэмээн тусгав.

Түүнчлэн ХМЗ-ийн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар сонгуулийн үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл хэрхэн ажиллах дүрэм журмыг хэлэлцэж, гомдол хүлээж авах, барагдуулах журамдаа нэмэлт оруулж, олон нийтэд танилцуулах шийдвэр гаргалаа.

Мөн ХБНГУ-ын ХМЗ-ийн орлогч дарга, Дойче Велле Академийн сургагч багш  Манфред Протце сургалтад оролцож цахим орчин тэр дундаа сошиал медиагаас үүдэн мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтад тулгарч буй бэрхшээлүүд, шийдэл гарцын талаар олон улсын туршлагаас хуваалцав.   

Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгээр ХМЗ сонгуулийн сурталчилгааны компанит ажлын үеэр шуурхай бөгөөд хараат бусаар хэрхэн ажиллах, ХМЗ-ийн нийгэмд гүйцэтгэх үүрэг роль болон гишүүдийн өргөдөл гомдол шийдвэрлэх мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн олон чухал асуудлыг хөндсөн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.