Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн төгсөгчдийн холбоотой хамтран Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Нээлттэй нийгэм форумын менежер Д.Энхцэцэг тус хуулийн төслийн үндсэн агуулга, анхаарвал зохих заалтуудын талаар танилцуулж, оролцогчид асуулт тавьж, харилцан ярилцлаа.
Улмаар тус хуулийн төсөлд өгөх саналаа нэгтгэж, холбогдох газруудад илгээхээр тогтлоо. Мөн хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалтыг Пүрэв гаригт (2021.10.21) цахимаар зохион байгуулахаар болов.