ХМЗ-ИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД "АЖИЛ ОЛГОГЧ”-ИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ

ХМЗ-ИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.  

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээллээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан гэсэн гомдлыг нягтлан хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг. 

 

Бүтцийн хувьд ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс (Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо) бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд/хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийт/мэргэжлийн бүлгээс ижил тооны төлөөллөөс бүрдсэн, хараат бус, өөрийн зохицуулалтын байгууллага юм. (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mediacouncil.mn/ холбоосоор орж авах боломжтой.) 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 9.4 дэх Ёс зүйн хорооны гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох тухай заалтын дагуу ХМЗ-ийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнээр 

  • Радио, телевизийн салбарын ажил олгогч/эзэн-ийг төлөөлөн ажиллах 2 хүнийг сонгон шалгаруулна.   

 

Гишүүнд нэрээ дэвшүүлэгч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:  

 

  1. Хэвлэл мэдээллийн салбарт доод тал нь 5 жил ажилласан

  2. Одоо радио, телевизийн байгууллагын ажил олгогч/эзнээр ажиллаж буй 

  3. Хэвлэл мэдээлийн өөрийн зохицуулалт, ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, эсвэл энэ чиглэлээр ажиллах сонирхолтой (энэ чиглэлээр тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан бол давуу тал болно)

  4. Ёс зүйн хорооны гишүүний үүргийг сайн дураар гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.

 

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2021 оны 11 сарын 26-ны өдрийн 18:00 цагаас өмнө https://tinyurl.com/5thnfn26 холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү. 

 

ХМЗ-ийн Ажлын алба

Холбогдох утас: 70000160 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.