Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хагас жил тутамд бүх гишүүддээ зориулсан чадавхжуулах сургалтыг тогтмол хийдэг. Энэ удаагийн ээлжит сургалтыг 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Хаадын тамга ресортэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад ХМЗ-ийн Удирдах зөвлөл, ёс зүйн хороод болон ажлын албаны 30 гаруй төлөөлөл хамрагдаж, 2021 оны үйл ажиллагааны тайлангаа сонсож, амжилт ололт болон цаашид анхаарах сургамжуудаа хэлэлцлээ.
Сургалтын эхний өдөр:
тус тус мэдээлэл хийсэн бол РТВ-ийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог “Кэйс менежмэнт хэлэлцүүлэг” хүрээнд ХМЗ-д гомдол гаргах,редакцын хариу тайлбар өгөх, ёс зүйн хороогоор хэлэлцэн шийдвэрлэх үе шатуудыг дүрд тоглуулах байдлаар чиглүүллээ.
Харин сургалтын хоёр дахь өдөр сэтгүүл зүйн сургагч багш Д.Мөнхчимэгийн “Мэдрэмжтэй мэдээлье – олон улсын сайн туршлагууд, ХМЗ – BBC-гийн 50:50 хөтөлбөрт нэгдэх боломж” мэдээллээр эхэлж, ХМЗ-ийн ССС-ын ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэлийн “Мэдрэмжтэй мэдээлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээл” кейс хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.