“Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” редакцын сургалтыг Ikon.mn сайтад хийлээ

“Улс төрийг  мэдрэмжтэй мэдээлье” редакцын сургалтыг Ikon.mn сайтад хийлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүлчдэд зориулсан “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” редакцын сургалтыг Ikon.mn сайтын хамт олонд зориулан 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

 

Сургалтын эхэнд оролцогчид сэтгүүл зүйн үнэ цэнийн тухай ярилцсан бөгөөд чанартай, ёс зүйтэй бүтээл хийхийн тулд эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, жендэрийн хэвшмэл ойлголтыг халах сэдвээр ХМЗ-ийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг, төслийн зохицуулагч А.Ариунтуяа нар хичээл оров.

 

Сургалтын хэлэлцүүлгийн хэсэг BBC-гийн  олон янз байдал, оролцооны төлөвлөгөө болон “50:50” санаачилгын түншээр Монголын редакцууд хамтран ажиллах боломжийн талаар үргэлжилсэн юм. Тодруулбал, BBC нь орчин цагт оролцоог хангасан соёлтой байгууллага болохын төлөө хэрхэн өөрчлөгдөж байгаад кэйс шинжилгээ хийсэн. Редакц дотроо төдийгүй олон нийтийн өмнө тэдний итгэлийг хүлээсэн, үнэнч байгууллага хэвээр үлдэхийн тулд бүтээл бүртээ эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангахын төлөө хичээж, чармайж ирж буй нэг санаачилга бол “50:50” төсөл билээ.

 

Ikon.mn сайтын сэтгүүлч А.Ням-Өлзий “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн хэд, хэдэн үйл ажиллагаанд оролцсоны дараагаас бүтээлдээ эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах тал дээр анхаарч ажилладаг болсноо хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Сургалтын талаар тус сайтын ерөнхий эрхлэгч Р.Оюунцэцэг “Цаг нартай уралдаж, болсон үйл явдлыг сурвалжилж байдаг бидний хувьд сургалтад хамрагдах нь үр өгөөжтэй байлаа. Ялангуяа, олон нийтийг төлөөлж, бүх талд шийдвэр гаргахад нөлөөлж ажилладаг сэтгүүлчдийн хувьд эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалахын ач холбогдлыг улам тодотгож, ойлгуулсан үнэ цэнтэй сургалт байлаа” гэв.

 

Сургалтын төгсөлд ХМЗ-ийн төслийн зохицуулагч А.Амартүвшин “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн үйл ажиллагаа болон “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.