“АРДЧИЛАЛ БА ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ: МОНГОЛД 25 ЖИЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан бас нэгэн арга хэмжээ нь “Ардчилал ба үг хэлэх эрх чөлөө: Монголд 25 жил” сэдэвт хэлэлцүүлэг байв.

Уг хэлэлцүүлгийг АНУ-ийн Төрийн Департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга Том Малиновски өрнүүлсэн бөгөөд ардчилал, сайн засаглал, үг хэлэх эрх чөлөө болон Монгол улсын туршлага, чиг хандлагын талаар монголын болон олон улсын төлөөлөгчидтэй санал бодлоо солилцов.

Ноён Том Малиновски нь Төрийн Департамент адардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашдаг бөгөөд Улаанбаатар хотноо болсон “Онлайн эрх чөлөөний эсвэл”V бага хуралд оролцохоор АНУ-ыг төлөөлж ирсэн төлөөлөгчдийн тэргүүн аж.

Энэ уулзалтанд ХМЗ-ийн гишүүд идэвхитэй оролцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.