“Ёс зүйт эрэн сурвалжилга: Тогтвортой хөгжил” сургалт болж өнгөрлөө

“Ёс зүйт эрэн сурвалжилга: Тогтвортой хөгжил” сургалт болж өнгөрлөө

Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах чадавхийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудтай холбоотой мэдлэг олгох вакумжуулсан сургалтын хэсэг 5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болж өнгөрлөө. 

 

Тус сургалтаар хүний чанартай амьдралын төлөөх хөгжлийн бүхий л асуудалд чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд “хөгжлөөс хэнийг ч орхихгүй байх” зарчим, “тэгш бус байдал”-ын асуудалд илүү төвлөрч мэдээлэл хүргэлээ. 

 

НҮБ, түүний системийн байгууллагуудын мэргэжилтнүүд боловсрол, эрүүл мэнд, бизнес ба хүний эрх, зохистой хөдөлмөр, нийгмийн хамгаалал, агаар орчны бохирдол, шилжин суурьшилт гэх мэт асуудлуудын хүрээнд сүүлийн үеийн мэдээлэл, судалгааг хуваалцав.

 

Эрэн сурвалжлах ур чадварыг сайжруулах хүрээнд ЮНЕСКО-оос 2021 онд боловсруулсан “Тогтвортой хөгжлийг эрэн сурвалжлах нь” 10 багц хичээлийн дагуу таамаглалд суурилсан эрэн сурвалжлах арга, үйл явдлын он цагийн хэлхээс үүсгэх, мастер файл үүсгэх, дата сэтгүүл зүй, эрэн сурвалжлах ярилцлага хийх арга, бүтээл бичих, чанарын шалгалт хийх гэх мэт сэдвээр хичээл орлоо. Дээрх сургалтыг сэтгүүл зүйн багш Ц.Чимиддондог, Д.Мөнхчимэг, А.Амартүвшин нар чиглүүлэн явуулсан юм.

 

Сургалтад Улаанбаатар хот, орон нутгаас сонин, мэдээллийн сайт, сэтгүүл, телевиз, радиогийн нийт 20 сэтгүүлч хамрагдав. Оролцогчид цаашид сургалтын сэдвийн дагуу гаргах бүтээлийн алдаа оноог задлан шинжилж, заавар зөвлөгөө авах, олон улсын туршлага судлах, мөн эрэн сурвалжлах арга, техникийг илүү гүнзгийрүүлэн судлах эрэлт, хэрэгцээтэй байгаагаа илэрхийллээ.

 

Сургалтын нээлт, эхний хэсгийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.