Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.  

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээлээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нягталж гомдлыг хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг. 

 

Бүтцийн хувьд ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс (Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо) бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь хэвлэл мэдээллийн эзэд/хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийтийн бүлгээс ижил тооны төлөөллөөс бүрдсэн, хараат бус, өөрийн зохицуулалтын байгууллага юм. (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mediacouncil.mn/ холбоосоор орж авах боломжтой.) 

 

Энэ удаад Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т “Удирдах зөвлөлийн гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох” тухай заалтын дагуу ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах

нэг хүнийг сонгон шалгаруулах нөхөн сонгуулийг зарлаж байна. Үүнд:    

  • Радио, телевизийн эзэн/ажил олгогчийн төлөөлөл 1 хүн

 

Тус гишүүн нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: 

  1. Хэвлэл мэдээллийн салбарт доод тал нь 5 жил ажилласан

  2. Радио, телевизийн эзэн/ажил олгогчоор ажиллаж буй

  3. ХМЗ-ийн гишүүн нь ёс зүйн стандартыг төлөвшүүлэхэд сайн дураараа, үнэ төлбөргүй ажилладаг тул үүнийг хүлээн зөвшөөрсөн байх 

  4. Удирдах зөвлөлийн гишүүний үүргийг бүрэн гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.

 

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагаас өмнө бүртгүүлнэ үү. 

 

Бүртгүүлэх холбоос: https://tinyurl.com/2p96vtv3 

 

ХМЗ-ийн Ажлын алба

Холбогдох утас: 70000160 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.