ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД БОЛОН ЭРХЛЭГЧ, АЖИЛ ОЛГОГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ЗӨВШИЛЦЛИЙН БАРИМТ БИЧИГ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД БОЛОН ЭРХЛЭГЧ, АЖИЛ ОЛГОГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ЗӨВШИЛЦЛИЙН БАРИМТ БИЧИГ

Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод болон

 эрхлэгч, ажил олгогчдын зөвлөлдөх уулзалтын

зөвшилцлийн баримт бичиг

Монгол Улсын Хэвлэл Мэдээлийн мэргэжлийн холбоод болон эрхлэгч, ажил олгогчид бид Монгол Улсад Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг байгуулахаар эвлэлдэн нэгдэж, дараах асуудлаар зөвшилцөлд хүрлээ. Үүнд:

1.Хэвлэл мэдээллийн салбарын ажил олгогч, эрхлэгчдийн зөвлөлгөөнд оролцогсдын дийлэнх олонхи нь салбарын бүх талын төлөөлөл болох мэргэжлийн холбоод, мэргэжлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн редакцууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажил олгогчид сайн дураараа эвлэлдэн нэгдэж, Үндэсний хэмжээний Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулахыг дэмжлээ.

2.Хэвлэл мэдээллийн байгууллага, холбоод, сэтгүүлчид сайн дураараа эвлэлдэн нэгдэж, салбар хуралдаанаа хурлын дэгийн дагуу зохион байгуулан өгөгдсөн квотын дагуу нэр дэвшигчид болон Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулах нэгдсэн хуралд оролцох төлөөллөө 2015 оны 1-р сарын 26-ны дотор илгээнэ. 

3.Хэвлэл Мэдээллийн Зөвлөл үүсгэн байгуулах нэгдсэн хурлыг 2015 оны 1-р сарын 28-ны өдөр зохион байгуулж, Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг байгуулж, дүрмийг батлана. Хурлаас өмнө үүсгэн байгуулах хуралд оролцохоор нэгдсэн бүх байгууллагад дүрмийн төсөл, дэгийг танилцуулсан байна. 

4.Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулах нэгдсэн хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг санаачилгын болон дэмжигч байгууллагуудын төлөөллийн нэрсийг  2015 оны 1-р сарын 20-ны дотор Санаачлагын бүлэгт өгнө.

5.  Шинээр үүсгэн байгуулагдах Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.

 

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАНД ОРОЛЦСОН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД,

 ЭРХЛЭГЧ, АЖИЛ ОЛГОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ

2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.